ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“БҮЛЭГ БӨӨГНӨРӨЛ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

2020-04-27

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 16 алба хаагч, 2 олон нийтийн цагдаа, Зуунмод сумын 6 багийн засаг дарга хэсгийн ахлагч нартай хамтран “Бүлэг бөөгнөрөл” хэсэгчилсэн арга хэмжээг Зуунмод сумын нутаг дэвсгэрт зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд бүлэг бөөгнөрөл үүсгэж, архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг иргэдэд Covid-19 вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж амны хаалт, гар ариутгагч, ажлын бээлий тарааж, нийтэд тустай хөдөлмөрт иргэдийг уриалж нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийтийн газрын хог хаягдалыг хамтран цэвэрлэсэн байна. Мөн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрладаг 14 тоглоомын талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэж байсан бага насны хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагчидад хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж, зорилгогүй гадуур сэлгүүцэхгүй байх, амны хаалт тогтмол хэрэглэх, бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байж, гамшгийн үеийн хорио цээрийн дэглэмийг сахин хуулийн хэрэгжилтийг хангахын чухалыг иргэдэд анхааруулжээ. 7 хоног явагдаж буй энэ арга хэмжээний хүрээнд бүлэг бөөгнөрөл үүсгэдэг айл өрх болон аж ахуй нэгж, тоглоомын талбай, олон нийтийн газруудад “Бүлэг бөөгнөрөл үүсгэхийг хориглоно” гэсэн зурагт хуудас байршуулсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%