ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

2020 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫГ ОРОН НУТАГТ ЗОХИОН ЯВУУЛАХ ТАЛААР ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

2020-04-16

Улсын онцгой комиссийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар тогтоолоор 18 аймагт цэрэг татлага явуулах шийдвэр гарсантай холбогдуулан Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2020 оны А/232 дугаар захирамжаар 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг баруун бүсийн 13 суманд 04 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд зохион явуулах хуваарийг хүргүүлэн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд цэрэг татлагын товчооны бие бүрэлдэхүүн болох аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд цэрэг татлагын товчооны дарга С.Магнайбаяр, орлогч дарга, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Төмөрчөдөр, товчооны гишүүдийн зүгээс цэрэг татлага зохион байгуулах Алтанбулаг, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Баянхангай, Лүн, Заамар, Цээл, Угтаалцайдам, Баянцогт, Аргалант сумдын цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүн сумын ЗДТГ-ын дарга, Багийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ.
Цэрэг татлагын товчооны хурлаар Улсын онцгой комиссын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар өгсөн үүрэг даалгавар, Цэргийн штабын албан тоот чиг үүрэг, цэрэг татлагын товчооны гишүүдээс гаргасан санал хүсэлт, төлөвлөгөөнд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, цаг үеийн нөхцөл байдалтай уяалдуулан коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлж цэрэг татлагыг зохион явуулах талаар Сумдын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
1. Цэргийн алба нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой мөн эх орноо батлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг тул цэрэг татлагын ажлыг эрсдэлгүй зохион явуулах тал дээр онцгой анхаарч ажиллах
2. Монгол Улсад болон дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахал, өвчний үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаатай холбогдуулан цэрэг татлага зохион байгуулж байгаа хүн бүр ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийх, хамгаалах хэрэгсэл амны хаалтыг тогтмол зүүлгэх
3. Цэрэг татлагын бэлтгэл ажлыг сайтар хангаж зарлан дуудах мэдэгдэх хуудсыг утас болон цахимаар, биечлэн хүргүүлэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулахыг онцгойлон анхаарах
4. Цэргийн албанд татагдагч нарын хувийн бичиг баримтыг бүрэн бүрдүүлэх.
5. Суманд ажиллах цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүний байрлах өрөөний агааржуулалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх:
6. Цэрэг татлагын байрны зохион байгуулалт дараалал, орчны ариутгал халдваргүйжүүлэлт, ажиллах бүрэлдэхүүний ажил үүргийн хуваарийг сайтар зохион байгуулах
7. Цэрэг татлагаар явах авто машины техникийн бүрэн бүтэн байдал, жолооч нарын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахих талаар заавар зөвлөмж өгөх
8. Сумын соёлын төв болон сургуулийн зааланд цэрэг татлага явуулах байрыг урьдчилан бэлдэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх:
9. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага анхааруулгыг цэрэг татлагын байранд нааж байршуулах
10. Эрүүл мэндийн үзлэгийн дараагаар цэрэг татлагын байранд ариутгал хийх
11. Эмчийн үзлэгийн өрөөнд агааржуулалт, ариутгал хийж ажиллах
12. Цэрэг татлагын үеэр эцэг, эх, ар гэрийн төлөөлөл ирдэг. Иймд олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар зөвлөмж мэдээлэл өгөх
13. Цэргийн зарлан дуудах хуудас аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байранд ирээгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллах чиглэлийг өглөө.
Цэрэг татлагын товчооны хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн, сумын төр захиргааны байгууллага, ард иргэд холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж ажиллахыг анхааруулж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%