ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2020-04-06

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр 12:00 цагт нээлтээ хийлээ. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн коронавирус "Ковид-19" халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг онлайн хэлбэрээр зохион байгууллаа.
Улсын Их Хурлын хаврын Чуулганы нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Хаврын чуулганы анхны хуралдаанаар:
1. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,
2.“СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл,
3.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%