Аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу Зуунмод сумын 6 багт аймгийн ЗДТГ-ын 6 ажлын хэсэг ажиллаж аймгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг танилцуулж, биечлэн уулзаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажилласан. Уулзалтын үеэр Номт багийн 6 иргэнээс 11 санал, Ланс багийн 9 иргэнээс 22 санал, Баянхошуу багийн 11 иргэнээс 38 санал, Зүүндэлгэр багийн 7 иргэнээс 18 санал, Нацагдорж багийн 12 иргэнээс 33 санал, БаруунЗуунмод багийн 18 иргэнээс 38 санал ирүүлсэн байна.
Иргэдээс ирүүлсэн саналыг:
1. Дулааны шугам сүлжээнд холбогдох асуудлаар 22
2. Хог хаягдал зайлуулах, цэвэрлэгээ хийх, нохой устгахтай холбоотой 17
3. Газар олголт, шийдвэрлэлтийн асуудлаар 14
4. Цахилгааны эрчим хүчний газрын үйлчилгээ, харилцаа хандлагын асуудлаар 12
5. Орчны бохирдол, нийтийн OO, ил задгай бие засч байгаа асуудлаар 10
6. АНЭмнэлгийн үйлчилгээг сайжруулах, багт эмч ажиллуулах, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар 9
7. Ахуйн үйлчилгээний төвтэй болох асуудлаар 9
8. Зам засвар, арчлалт, явган хүний замын асуудлаар 8
9. Хэсгийн байцаагч ажиллуулах, камержуулалт хийх асуудлаар 6
10. Үерийн далан байгуулах асуудлаар 6
11. Ундны усны худаг цахимжуулах, усны шинжилгээг тогтмол хийх асуудлаар 5
12. Түрээсийн орон сууцанд хамрагдах асуудлаар 5
13. Багийн байрны гадна тохижилтын талаар 4
14. Эмийн сангийн үйлчилгээг чанаржуулах, иргэнд ойртуулах талаар 3
15. Гэр хүссэн 3
16. Орон сууцны дулаалга орцны засварын асуудлаар 2
17. Төв Чандмань ДЭХГ-ын үйлчилгээний тухай 2
18. Бусад 20
Иргэдээс ирүүлсэн саналын ихэнх хувийг дулаан, ус, цахилгаан, хог хаягдал, нийтийн үйлчилгээний асуудал эзэлж байгааг үндэслэн Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Зуунмод сумын удирдлага, Хот тохижуулах газар, “Төв Чандмань” ДЭХГ, Зуунмод түгээх төв, “ЦТС” ТӨХК-ний “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн удирдлагуудад ажил эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө.