ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЗУУНМОД СУМЫН 6 БАГТ АЖИЛЛАНА

2020-04-01

Аймгийн засаг даргын орлогч Ч.Сарангэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10:00-13:00 цагийн хооронд багийн байранд ажиллана. Зуунмод сумын 6 багт нэгэн зэрэг зохион байгуулах бөгөөд иргэн та өөрийн амьдарч буй багийн байранд очиж аймгийн удирлагуудтай биечлэн уулзаж, тулгамдсан асуудлаа ярилцан хамтдаа шийдвэрлэх боломжтой юм. Та бүхнийг уулзалтад идэвхитэй оролцохыг уриалж байна.

ЗУУНМОД СУМЫН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТЫН ХУВААРЬ:
1. НОМТ 1 дүгээр багт: Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн П.Дэмчигжав
2. Ланс 2 дугаар багт: Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О.Энхзул
3. Баянхошуу 3 дугаар багт: Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Ариунбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Цэрэнноров
4. Зүүндэлгэр 4 дүгээр багт: Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Магнайбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхгэрэл
5. Нацагдорж 5 дугаар багт: Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Жавзанпагма, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Д.Бадамсүрэн
6. Баруун Зуунмод 6 дугаар багт: Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл
Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлстийн мэргэжилтэн Ж.Батчимэг нар ажиллана.
Хугацаа: 2020.04.01-ний өдрийн 10:00-13:00 цаг
Хаана: Багийн байранд

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%