Энэ онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэлийг хэрэгжүүлэн, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээ зохион байгуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр салбар зөвлөлөөс ажил зохион байгуулах юм. Хууль, хүчний байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, орчин үеийн техник, тоног төхөөрөмж, технологийг ашиглахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс гадна "Иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаар төлбөртэй мэдээлэл авах" журам хэрэгжүүлэх төсөв баталлаа.