ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН VI ДАХЬ ХУРАЛДААН БОЛЖ ТУС ХУРАЛДААНААР БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД, СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАР БОЛОН АРД ИРГЭДЭД ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

2020-03-26

Аймгийн Онцгой комиссын VI дахь хуралдаанаар дараах асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
1. Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байгааболон тулгамдсан асуудлын талаар;
2. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зарцуулсан зардал,иргэд болон аж ахуй нэгж байгууллагуудаас цугларсан хандивын талаар;
3. Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийн дагуу Үндэсний хэмжээний цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах;
4. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус хэлэлцлээ.

Тус хуралдаанаар:

Аймаг, сумдын Онцгой комиссын дарга нарт:

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед аймаг, сумын Онцгой комисс, шуурхай штабын ажлыг эрчимжүүлэн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг бүрэн зохион байгуулах. Тухай бүр тайланг Аймгийн шуурхай штабт илтгэх хуудсаар танилцуулах;

Бүх шатны Засаг дарга, төрийн болон аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудад:

Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Аймгийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг "Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс" гаргасан заавар, зааварчилгааны дагуу 2020 оны 04 дүгээр 04-ний өдөр хүртэл чанартай зохион байгуулж хэрэгжилтийг зураг, илтгэх хуудсаар баталгаажуулан Аймгийн шуурхай штабт ирүүлэх;

Аймгийн нийт ард иргэдэд:

Эрүүл мэндийг байгууллагаас өгч буй заавар зөвлөмж, чиглэл шийдвэрийг бүрэн мөрдөж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ коронавирусийн халдварын эрсдлээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэддээ УРИАЛЛАА

                                                                  ТӨВ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%