Булган
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Булган сумын дулаан хангамжийн тухай асуудлыг
хэлэлцээд аймгийн Засаг даргад дулааны эрчим хүчний хангамжийн найдвартай
ажиллагааг хангах арга хэмжээ авахыг даалгалаа.
“Булган мээж” ӨНӨХХК, Дулааны
станцын өмчлөлийн асуудлын талаар холбогдох төрийн байгууллагад санал тавих,
Булган сумын дулаан хангамжийг сайжруулах, хэрэглээний халуун усаар хангах арга
хэмжээ авах, дулааны станцын хүчин чадлыг бүрэн ашиглах чиглэл баримтлахыг
даалгав.
Булган
сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дулааны эрчим хүчээр найдвартай хангах
нөхцөл бүрдүүлэх, дулаан үйлдвэрлэх, түгээх үйлчилгээний талаар хууль, журмын
хэрэгжилтийг хангах, хэрэглэгчдийн санал хүсэлтийг шийдвэрлэж зохион байгуулж
байгаа ажилтай танилцах, дулаан
хангамжийн талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал
боловсруулахад чиглэлээр аймгийн ИТХ-ын үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн
хороо “Булган мээж” ОНӨХХК-д ажилласан юм. Дулаан хангамжийг сайжруулах талаар
аймгийн Засаг даргын Тамгын газраас зохицуулалтын арга хэмжээ авч байгаа ч “Булган
мээж” ОНӨХХК Эрчим хүчний Яам, эрчим хүчний зохицуулах хороо, улсын
байцаагчийн тогтоол, албан шаардлагыг хэрэгжүүлэх талаар хангалттай ажил зохион
байгуулаагүй, Дулаан станц, “Булган мээж” ОНӨХХК-ий хамтын ажиллагаа
хангалтгүйгээс иргэд, албан байгууллагын ая тухтай ажиллах, амьдрах орчин
бүрдээгүй байна гэж шалгалтын ажлын хэсэг дүгнэсэн байна.