ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЧИН СЭТГЭЛИЙН  ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2020-03-20

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хандан үүсч болзошгүй  эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, бүх түвшинд шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн байх, учирч болзошгүй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг багасгахад шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу Дархан сумын Онцгой комисст хүн хүч, хөрөнгө санхүү, эд материалын дэмжлэг үзүүлж, эх орон, ард түмэн, гэр бүл, найз нөхөдөө хамгаалах их үйлст гар бие оролцож хамтран ажиллахыг уриалсан билээ.
Энэхүү уриалгад 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг 176 иргэн, аж ахуй нэгж байгууллага 11876950.00 төгрөгийн мөнгөн хандив, 48 иргэн, аж ахуйн нэгж,  байгууллагаас  20 бог мал, 5 ханатай гэр, ариутгалын бодис, халдваргүйтгэлийн хувцас, хэрэглэл, амны хаалт, спирт, гар ариутгагч, дархлаа дэмжих витамин, бусад хэрэглээний зэрэг 6209150.00 төгрөгийн хандивыг ирүүлжээ.
Хандиваар цугласан бэлэн мөнгийг тухай бүрт нь Дархан -Уул аймгийн Онцгой байдлын газрын нэмэлт санхүүжилтийн данс /100190031401/-нд төвлөрүүлэн ажиллаж байна. Дархан сумын ИТХ-ын ажлын албаны ажилтнууд нэг  өдрийн  цалин 150000.00 төгрөгийг сумын Онцгой комисст  хүлээлгэн өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%