Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 6 багт тус бүр агаар цэвэршүүлэгч, автомаксын хамт хандивлалаа. Мөн аймгийн Мал эмнэлгийн газраас ариутгалын бодис, хамгаалалтын хувцасыг сумын Онцгой комиссод хандивлаж, багийн албан хаагчдыг ариутгалын бодисоор хангаснаар өөрсдөө ариутгал, халдваргүйжүүлэлтээ хийх боломжтой боллоо.
Аюулт өвчний эсрэг хамтдаа тэмцэхэд таны болон бидний оролцоо чухал юм.