ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

2020-03-10

Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаанаас гаргасан үүрэг чиглэлийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэн ажиллах хүрээнд Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын хурал боллоо. Уг хурлаар аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Батжаргал дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
1. Улсын болон орон нутгийн чанартай автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, аймгийн хэмжээнд 9 пост гаргасан бөгөөд постуудад өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллах
2. Сумдын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилалын газруудын үйл ажиллагаанд хяналт тавих, үйлчлүүлж байгаа иргэдийг 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл гаргахгүй, нэмж үйлчлүүлэгч авахгүй байх тал дээр анхаарах
3. Олон улсын байгууллагын бизнес, хамтын ажиллагааны хурал, уулзалтыг хориглох. Шаардлагатай нөхцөлд хурлыг цахимаар явуулах
4. Төрийн байгууллагаас үйлчилгээ авах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдэд төрийн мэдээлэл, үйлчилгээг цахимаар болон утсаар үзүүлэх, хүндрэл учруулалгүй шийдвэрлэх, хариу өгөх
5. Гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох гурил, будаа, мах, хүнсний ногоо, цагаан идээ, шатахуун, түлээ нүүрснийн асуудалд онцгойлон анхаарч, бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудын тээврийн хэрэгсэл болон үйлдвэрүүдэд түүхий эд түгээх тээврийн хэрэгслийг тодорхой болгож, зөв зохион байгуулалттайгаар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах
6. Эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн судалгааг гаргаж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслүүээр яаралтай хангах, эмч эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах
7. Өрхийн эрүүл мэндийн төв, сумдын Эрүүл мэндийн төвүүд гэрийн эргэлтээ нэмэгдүүлэх, амбулаторийн үзлэгийг багасгах, утсаар үзүүлэх үйлчилгээг идэвхжүүлэх
8. Улс аймгийн аюулгүй нөөцөөс өвс, ногоон тэжээл татаж, сумд руу хуваарилах ажлыг зохион байгуулах
9. Төв суурин газруудад үйл ажиллагаа явуулдаг ресторан, баар, караоке, нийтийн хоолны газруудын үйл ажиллагааг зогсоох
10. Хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл оройн 18:00 цагт хаах шийдвэрийг гаргалаа.
Хурлын дараа 27 сумын удирдлагуудтай цахим хурал хийж Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын хурлаас гаргасан шийдвэрийг үүрэг чиглэл болгосон юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%