Дэлхий нийтийг цочроогоод буй шинэ төрлийн Коронавирус нь /COVID-19/ анх БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод дэгдэж байсан бол одоо 5 тивийн 80 улсад бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд буюу 2020 оны Гуравдугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн байдлаар уг вирусээр өвчилсөн 93036, эдгэрсэн 48596 тохиолдол байгаа бол 3168 иргэн нас барсан тухай мэдээллээ. Богино хугацаанд асар хурдацтай тархаж, цар тахлын хэмжээнд хүрээд буй уг өвчин одоогийн байдлаар Монгол улсад бүртгэгдээгүй байгаа ч манай улсын иргэдийн хамгийн ихээр зорчдог БНСУ, Япон, Сингапур зэрэг улсад халдвар эрчимтэй тархсаар байгаа юм.
Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамнаас гаргасан өдөр тутмын хамгаалах зөвлөмжийг дагаж, мөрдөн хүн бүр, иргэн бүр ухамсартай байж аюулт өвчнөөс өөрийгөө болон хайртай гэр бүл, үр хүүхдээ хамгаалъя.