ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР” ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН “ БИД ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2020-03-02

“Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баярыг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд бүлгийн сурагчдын дунд “Бид эх орныхоо төлөө юу хийж чадах вэ“ сэдвээр эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Зохион байгуулагч:
Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб
Зорилго
Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, эх орон, төрсөн нутгаараа бахархах эх орноо хайрлах үзлийг нэмэгдүүлэх
Хамрах хүрээ:
Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн дунд /6-9/ болон ахлах /10-12/ ангийн сурагчдын дунд зарлаж байна
Тавигдах шаардлага:
Өгөгдсөн сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэхээс гадна хэлбэрийн хувьд дараах шаардлагыг хангана.
• Үндсэн агуулгын хүрээнд бичсэн
• Шинэлэг санаа дүгнэлттэй байна
• Эссэ бичлэгийг бусад эх сурвалжаас хуулаагүй байх,
• Монгол хэлээр 600-н үгэнд багтаан үг үсэг, дүрмийн болон утга найруулгын алдаагүй /Arial/ дээр үсгийн хэмжээ 12 байна.
• Оролцогчийн хаяг, сургууль, анги, овог нэр, холбогдох утас тодорхой байх
Хүлээн авах хугацаа:
Эссэний эхийг файл хэлбэрээр Tuv@mod.gov.mn гэсэн цахим хаягаар 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагаас өмнө авна. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн 03 дугаар сарын 13-наас 17-ны хооронд шалгаруулж, дүнг Төв аймгийн цахим хуудсаар зарлана.
Холбоо барих утасны дугаар: 70272984
Оролцогчын шагнал:
1-р байр /хоёр/ Өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр / хоёр / Өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр / хоёр / Өргөмжлөл, мөнгөн шагнал
Шалгаруулах журам:
• Сэдвийн агуулга бүрэн, үнэн зөв байх /20 оноо/
• Хэл найруулга, бичлэгийн ур чадвар /20 оноо/
• Бүтээлч хандлага, өөрийн байр суурь /20 оноо/
• Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо /40 /

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%