Өндөрширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас энэ сарын 18-ны өдөр нийт иргэдэд хандаж сар шинийн болон хорио цээрийн хугацаанд айл өрх, албан байгууллага, олон нийтийн газраар шаардлагагүй бол явахгүй байх, гараа тогтмол угааж, маск зүүж, гэр орноо ариутган халдваргүйжүүлэхийг уриалж УРИАЛГА гаргасан.
Энэ ажлын хүрээнд Сумын эрүүл мэндийн төвд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд маск ,гар ариутгалын бодис хамгаалах хувцас шаардлагатай байгаа тул нөөцлөх зорилгоор хандивын аяныг хорио цээрийн хугацаанд зохион байгуулан ажиллаж байна.
Уриалгад нэгдсэн төрийн болон ТББ,аж ахуй нэгжүүд,төрийн албан хаагчид,иргэдээс сэтгэлийн хандиваар 1.012.000 төгрөг, Туулын гүний хүрээ Пунцогдэчиндаржайлан хийдийн хамба лам нар 2 ширхэг зайнаас халуун хэмжигч , Ricko trans цемент баазад ажилладаг нутгийн залуус 10 ширхэг хамгаалалтын хувцасыг хандивлаж, 02.27-ны өдөр Эрүүл мэндийн төвийн хамт олонд гардуулан өглөө. Сайн үйлс дэлгэрэх болтугай