ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Өндөрширээт суманд 2 пост гарган ажиллаж байна

2020-02-28

Өндөрширээт сум шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 02 сарын 14-ний өдрийн А\92 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сумын Засаг даргын Шуурхай штаб байгуулах тухай 02 сарын 17-ны өдрийн А\08 захирамж, Сумын төвийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эргүүл жижүүр ажиллуулах тухай А\09 тоот захирамж тус тус гарган ажиллажээ. Уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу 02 сарын 18-наас эхлэн сумын хэмжээнд 2 пост гарган, шуурхай штабын 51 төрийн албан хаагч хяналт тавин ажиллаж, хариуцлагатай эргүүл жижүүрээр давхардсан тоогоор 5 байгууллагын 54 албан хаагч ажилласан байна. Тус ажлын хүрээнд сумын төв рүү орж, гарч буй зорчих хөдөлгөөнд хяналт тавьж бүртгэн, зорчиж байгаа иргэдэд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх тухай гарын авлага зөвлөмжийг өгч, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, ариутгах талаар зөвлөгөө өгчээ. Энэ сарын 18-23-ны өглөөны 08:00 цагийн хооронд сумын төв руу болон сумын төвөөс гарсан нийт 242 тээврийн хэрэгсэл , 456 иргэн хөдөлгөөнд оролцсон дүн мэдээтэй байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%