ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН ТЭРГҮҮН САРТАЙГАА УЧРАН ЗОЛГОЖ БАЙГАА АЙМГИЙНХАА НИЙТ ИРГЭДИЙН АМАР МЭНДИЙГ АЙЛТГАН МЭНДЧИЛЬЕ

2020-02-27

Шороон гахай жилд хөдөлмөрч, бүтээлч та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд аймгийн маань ажил, амжилт арвин сайхан байна. Бүтээн байгуулалтыг бүхий л салбарт эрчимтэй өрнүүлж 99,3 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 36 үйлдвэр, цех шинээр байгуулж 14,9 мянган хүнийг шинээр байнгын болон түр ажлын байраар хангаж, эрдэнэт мал сүрэг маань 4,9 саяд хүрч 8,7%-иар өсч, 257,1 мянган/тн ургац хураан авч, төмс, малын тэжээлийн ургацаар улсад тэргүүллээ.
Аж үйлдвэрийн салбар 83,4 тэр бум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийн төсвийн орлого 28,2 тэр бум төгрөгт хүрч 2016 оноос үйлдвэрлэл, төсвийн орлого тус тус 2 дахин өслөө.
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, иргэд олон түмний оролцоо хангагдаж, хөгжил, дэвшил ахиу байна.
Энэ бахдам амжилтын эзэд та бүхэнд баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөж, Монгол түмний их бэлгэдэл, хүндэтгэлийн баяр, сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Хувьтай хүн хулгана жил үздэг хэмээн бэлгэддэг Төмөр хулгана жилд Төв сайхан нутгийн ирээдүйн хөгжлийг түргэтгэх олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхэлж, шинэ хотуудыг байгуулах, Манзуширын соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажил эхэлж Зуунмод суманд дулааны станц баригдана. Алтанбулаг, Эрдэнэсант, Мөнгөнморьт Манзуширын чиглэлийн хатуу хучилттай авто замууд тавигдаж, Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын замын ажил эхэлнэ. Баянцогт, Архуст, Сэргэлэн сумын төвийг нэгдсэн халаалтын системд холбож, цардуулын, малын дайвар бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах томоохон үйлдвэрүүдийг байгуулж аймгийн эдийн засгийн бүс, кластерын мужлалуудыг хөгжүүлнэ. Нийгэм, дэд бүтцийн салбарт 68,2 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээ, цахим засаглалыг хөгжүүлж, иргэдийн үйлчилгээ авах нөхцөл хялбаршиж, ил тод байдал, хариуцлага сахилга дээшилнэ.
Төв сайхан нутгийнханд минь морилон ирж буй Хулгана жил ихээхэн ээл, ивээлээ өгч
-Иргэн бүр – бие эрүүл, сэтгэл тэнүүн, хийж бүтээхийн хүсэл тэмүүлэл дүүрэн, ажилтай орлоготой,
-Айл өрх бүр – элэг бүтэн, аз жаргалтай, ая тухтай, чанартай амьдралтай
-Аймгийн маань хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт, өгөөж улам арвижин дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Дэлхийн улс орнууд манай хөрш орнуудад гарсан халдварт өвчний халдварын эрсдэлээс ард иргэдээ урьдчилан сэргийлэх талаар төр засаг, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан шийдвэр, зөвлөмж, сэрэмжлүүлгийг бид бүхэн дор бүрдээ ягштал мөрдөн хэрэгжүүлж, орон гэртээ бэлэг дэмбэрэлтэй ирж буй жилийнхээ өнгө, хийморийг даллан сар шинээ тэмдэглэе.
Тун удахгүй сайхан цаг ирэхэд өтгөс буурал, ахан дүүстэйгээ амар мэндээ мэдэж айлчлан золгоцгооё.
Түмэн олон түвшин сайхан байхын ерөөл өргөе.

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
Ж.БАТЖАРГАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%