Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, урианы жилд дэвшүүлсэн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэн ажлын амжилт гаргаж, орон нутгийн хийгээд салбарын хөгжлийг тогтвортой хангаж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг хошуучлан ажилласан амжилтаар 2019 оны “Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор:
– Н.Төмөрбаатар даргатай Аймгийн Онцгой байдлын газар
– Ч.Баярсайхан эрхлэгчтэй Заамар сумын Эрүүл мэндийн төв
– А.Гэрэлт-Од эрхлэгчтэй Алтанбулаг сумын Соёлын төв
– Ш.Отгонхүү захиралтай Эрдэнэ сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв
– Ж.Шинэцэцэг эрхлэгчтэй Баянцогт сумын “Дэлбээ” цэцэрлэг тус тус шалгарлаа.
Сүүлийн 3 жилийн ажлын үр дүнгээр салбарын тогтоосон стандартыг бүрэн хангалттай биелүүлж, 2019 онд аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй дүгнэгдэн ажлын амжилт нь тогтвортой өсч буй тэргүүний ажилтан, албан хаагчдыг аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар нэрлэлээ. Үүнд:
Хөдөлмөрийн аварга “Төрийн түшээ”
– Тогтоохоны Цолмонгэрэл – /Жаргалант сумын Засаг дарга/
Хөдөлмөрийн аварга “Төрийн захиргааны албан хаагч”
– Цэрэнжамцын Сайнжаргал – /Аймгийн Татварын хэлтсийн Улсын ахлах байцаагч/
Хөдөлмөрийн аварга “Эдийн засаг, санхүүгийн ажилтан”
– Сундуйн Нарантуяа – /Аймгийн ИТХ-ын Ажлын албаны Нягтлан бодогч/
– Бат-Эрдэнийн Оюунцэцэг – /Эрүүл мэндийн газрын Нягтлан бодогч/
Хөдөлмөрийн аварга “Эрчим хүчний салбарын ажилтан”
– Самбуугийн Мөнхтөмөр – /Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ий Зуунмод түгээх төвийн жолооч/
– Пагамдуламын Бямбаа – /Төв Чандмань Дулааны эрчим хүчний газрын халаалтын зуухны галч/
Хөдөлмөрийн аварга “Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны салбарын ажилтан”
– Жагарзэсэм Насанжаргал –/Төв аймгийн холбооны газрын Үйлчилгээний ажилтан/
– Батсуурийн Бат-Эрдэнэ – /Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ий Кабелчин/
Хөдөлмөрийн аварга “Барилгачин”
– Аргамжийн Одбаяр – /Төв Гэрэл ХХК-ий Цахилгаанчин/
Хөдөлмөрийн аварга “Ахуй үйлчилгээний салбарын ажилтан”
– Содномдорж Жамбалсүрэн – /Эрдэнэсант сумын оёдолчин/
– Жамьянгийн Ариунаа – /Алтанбулаг сумын “Уран ширмэл” бүлгийн ахлагч/
Хөдөлмөрийн аварга “Худалдаа үйлчилгээний салбарын ажилтан”
– Лхавгасүрэнгийн Энхбаатар – /Бүрэн сумын Алтантулга худалдааны төвийн эрхлэгч/
Хөдөлмөрийн аварга “Хүнсчин-Тогооч”
– Мягмарын Батцэцэг – /Баян сумын Болор цайны газрын Захирал/
Хөдөлмөрийн аварга “Зам, тээврийн салбарын ажилтан”
– Даваадоржийн Баттулга – /Төв АЗЗА ХК-ий Жолооч/
Хөдөлмөрийн аварга “Хөдөө аж ахуйн ажилтан”
– Равсалын Отгон – /Сүмбэр сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч/
– Санжжав Цэцэгмаа – /Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч/
Хөдөлмөрийн аварга “Байгаль орчны салбарын ажилтан”
– Сосорын Баатар – /Мөнгөнморьт сумын байгаль хамгаалагч/
– Хөдөлмөрийн аварга “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч”
– Хандсүрэнгийн Оюунцэцэг – /Борнуур сумын тариаланч, үйлдвэрлэгч/
– Зүмбэрэлийн Вангүр – /Аргалант сумын тариаланч, үйлдвэрлэгч/
Хөдөлмөрийн аварга “Хууль хяналтын ажилтан”
– Цэдэндамбын Сонинмөнх – /Аймгийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурор/
– Мандалын Бат-эрдэнэ – /Аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч/
Хөдөлмөрийн аварга “Багш”
– Эрдэнээгийн Байгальмаа – /Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш/
– Мөнхийн Чанцалмаа – /Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш/
– Бүдийн Мөнгөнцацрал – /Хүмүүн цогцолбор сургуулийн Хүмүүн цэцэрлэгийн арга зүйч/
Хөдөлмөрийн аварга “Эмч”
– Цэрэндэжидийн Мөнхзул – /Аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, эмч/
Хөдөлмөрийн аварга “Эрүүл мэндийн салбарын ажилтан”
– Чойнболын Мөнхтуул – /Бүрэн сумын Эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч/
– Галаагийн Бат-эрдэнэ – /Аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч/
Хөдөлмөрийн аварга “Соёл урлагийн ажилтан”
– Миеэлхагвын Нямсүрэн – /Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн Номын санч/
Хөдөлмөрийн аварга “Тамирчин”
– Энхтунгалагийн Цогбаяр – /Аймгийн үндэсний сурын 100 мэргэн холбооны тамирчин, Улсын мэргэн/
Хөдөлмөрийн аварга менежер
– Нацагнямын Энхбат – /Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга/
– Санжаагийн Даваахүү – /Лүн сумын Засаг даргын Тамгын газрын дарга/
– Хөдөлмөрийн аварга “Улсын байцаагч”
– Эрэндаваагийн Ганболд – /Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч/
Хөдөлмөрийн аварга “Үйлчилгээний ажилтан”
– Цэдэндамбын Сүх – /Аймгийн нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт үйлчлэгч/
– Цэндийн Буяннэмэх – /Аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын ачигч/ нар тус тус тодорсон юм.