ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БҮРЭН СУМ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

2020-02-27

Шинэ төрлийн Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор сумын хэмжээнд онцгой байдлын бэлэн байдлыг хангах хүрээнд гамшгийн үед эмнэлэгт авах арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийх, эмч эмнэлгийн ажилтны утас, гэрийн хаяг, холбогдох бусад мэдээллийг шинэчлэн гаргах, онцгой байдлын үед ажиллах дэглэм журмыг шинэчлэн батлах, үүсч болзошгүй болон үүссэн нөхцөл байдлын талаар ажилтнуудад танилцуулах, нэмэлтээр дайчлан ажиллуулах эмч, эмнэлгийн ажилтны бүртгэл, судалгааг шинэчлэн гаргах, шаардагдах ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөцийн тооцоо судалгааг гарган сумын онцгой байдлын хэсэгт мэдээллэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хэрэгслийн нөөц / 1 удаагийн малгай-50, хошуувч маск-25, хамгаалах хэрэгсэл-50, халдваргүйтгэлийн бодис-2, хлорын шохой-50кг, эмнэлгийн халдвар хяналтын алба, багийн тандалт, хяналтын үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байгаа аж. Мөн шинэ Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг өргөжүүлэн / Амны хаалт, гар ариутгах спиртэн суурьт уусмалыг тасралтгүй худалдаалан /, олон нийтийн байгууллагуудад цэвэрлэгээ халдваргүйтгэлийг хийх талаар зөвлөгөө зөвлөмж өгч, эмч эмнэлгийн мэргэжилтэнд мэдээ, мэдээлэл дамжуулах журам ёс зүйн дүрмийг танилцуулан ажиллаж байгаа талаар сумын ОНИМТ-ийн ажилтан мэдээллээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%