“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”-ийг мэдээ мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж 2020 оны ажлын төлөвлөгөө болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг тус тус хэлэлцэн баталлаа.
2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс манай аймагт хяналт шалгалтаар ажиллаж, өгсөн зөвлөмжийн хүрээнд аймгийн ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, “Ажлын хэсгийн ажиллах журам”, “Ажлын хэсгийг мэдээллээр хангах журам”, “Ажлын хэсэгт ирүүлэх мэдээ, мэдээллийн жагсаалт”-ыг тус тус шинэчлэн батлуулж мөрдөн ажиллаж байна.
2020 онд 4 зорилтын хүрээнд 22 ажил төлөвлөж батлууллаа. Мөн 2020 онд төлөвлөгдсөн онцлог ажлаас дурдвал:
-Нутаг дэвсгэрийн хэмжээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулж батлуулан хэрэгжүүлж ажиллах
-Сум, байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийлгэх
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг иргэдэд сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх.
-Хорт хий, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулах
-Төвлөрсөн суурин газрын ундны усны хамгаалалт, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох
-Шатахуун түгээх станцуудын орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, дүгнэлт зөвлөмж гаргах зэрэг ажил арга хэмжээг тусган төлөвллөө.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс аймгийн хэмжээнд Үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаад хяналт шалгалт хийж дүгнэлт зөвлөмж ирүүлснийг хэрэгжүүлж ажиллах төлөвлөгөөг 11 арга хэмжээтэйгээр төлөвлөн батлууллаа.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмж, 2019 оны тайлан мэдээнд дүгнэлт хийж ажлын хэсгийн хурлаас сум байгууллагуудад 3 чиглэлээр үүрэг өглөө. Үүнд:
1.Сум, агентлаг байгууллагууд Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах
2.Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн нэг бодлого байр суурьтай байх үүднээс Гадаадын аливаа этгээдтэй уулзалт, яриа хийх бүрт өөрийн талын орчуулагчийг байлцуулж, тэмдэглэл хөтлөн албажуулж, гэрээ, санамж бичгийн төслийг аймгийн гадаад харилцааны мэргэжилтнээр дамжуулан ЗГХЭГ, ГХЯ-д хянуулж, зөвшөөрөл авч байх
3.Мэдээ мэдээллээр хагах ажлыг батлагдсан график хугацаанд ирүүлж байх