ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 83 БАГШ ЦАХИМ БОЛОН ТЕЛЕ ХИЧЭЭЛ ЗААЖ БАЙНА

2020-02-10

Улсын онцгой комиссийн шийдвэрээр 2019.03.02-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох болсонтой холбогдуулан БСШУСЯамнаас Монголын телевизүүдийн холбоотой хамтран ЕБС, СӨБ-ийн теле хичээлүүдийг хүргэж байгаа билээ.
Эдгээр хичээлүүдийн ерөнхий агуулгын хүрээнд бататгал болгож аймгийн БСУГазар, Төв телевизтэй хамтран аймгийн багш нарын цахим болон теле хичээлийг баталсан хуваарийн даруу төв телевизээр 2020.02.03-ны өдрөөс нэвтрүүлэг болгон хүргэж эхэлсэн бөгөөд цахим болон теле хичээлийг сургуулийн өмнөх боловсролын 7, ерөнхий боловсролын сургуулийн 76 багш гурван удаагийн хичээлийг зааж байгаа юм. Аймгийн багш нарын теле хичээл Төв телевизийн эфирээр цацагдсаны дараа “Төв аймаг Цахим хичээл” пэйж хуудсанд, “Цахим хичээл – Төв аймаг” группт нийтлэгдэж байгаа тул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС, СӨБоловсролын багш нар болон эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдүүдээ теле болон цахим хичээлийг үзүүлэхэд дэмжлэг үзүүлж, туслахыг уриалж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%