Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Хурлын
бодлогын хороодтойгоо
хамтран 27 сумдын ИТХ-ын дотоод ажлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 98
дугаар тогтоолоор батлагдсан Сумдын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын ажлыг дүгнэх үзүүлэлтийн дагуу зөвлөн тусалж, мэргэжил
арга зүйн туслалцаа үзүүлсэн.
Сумдын ИТХ-ын ажлыг Хурлын төсөв санхүүгийн байдал, үндсэн үйл ажиллагаа, үйл ажиллагааны ил тод
байдал,Түшиц Хурлын хамтын ажиллагаа, Хурлын дэргэдэх салбар зөвлөлийн ажил,
Багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа, аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн
тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, бичмэл тайлангийн үнэлгээ гэсэн 8-н бүлэг, 54
үзүүлэлтийн дагуу дүгнэлээ.
Сумдын хурлууд 2019 онд Хурлын хуралдааныг 78.93 хувийн дундаж ирцтэйгээр 90 удаа хуралдаж 592 асуудал хэлэлцэж 485 тогтоол, Тэргүүлэгчдийн хуралдааныг 77.43 хувийн дундаж ирцтэйгээр 349 удаа хуралдаж 1867 асуудал хэлэлцэж 1859 тогтоол батлан гаргаж, хуралдааны үеэр хурлын Төлөөлөгчид, Тэргүүлэгчдээс гаргасан ажил хэрэгч саналуудад үндэслэн тухайн шатны Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад 115 удаа тэмдэглэлээр үүрэг өгч ажилласан байна. Сумдын ИТХ-аас аймаг, сумын Хурлаас баталсан бодлого, шийдвэрийн биелэлтийг орон нутагт 219 удаа шалгажээ. Мөн 97 багийн иргэдийн нийтийн хурал 295 удаа хуралдаж 23914 иргэн оролцжээ.
2019 оны үйл
ажиллагааны үр дүнгээр 1 дүгээр байранд Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал, 2 дугаар байранд Алтанбулаг сумын
иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, 3 дугаар байранд Баян сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, 4 дүгээр байранд Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал, 5 дугаар байранд Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус
шалгарч шагналыг гардуулан өглөө.
Аймгийн
ИТХ-ын дарга Ц.Энхбат сумдын ИТХ-д хандаж,
2020 онд аймаг, сумдын ИТХ, Тэргүүлэгчдийн
тогтоолыг хяналтанд авч, хэрэгжилтийг хагас бүтэн жилээр хэлэлцэж, үнэлэлт
дүгнэлт өгөх, Хурлаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр
гаргасан тогтоол буюу захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахын өмнө сонсох
ажиллагаа, нөлөөллийн шинжилгээ хийх, Хурал, Тэргүүлэгчдээс батлан гаргасан
тогтоол, шийдвэрийг олон нийтэд сурталчилах ажлыг эрчимжүүлэх, Түшиц хурлын
хамтын ажиллагааг сайжруулж, хамтарсан төлөвлөгөөг батлан, тэргүүн туршлагаа
хуваалцах, нийтэд мэдээлэх, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах, Төлөөлөгчийн
өдөрлөгийг хийж хэвшүүлэх талаар ажлын чиглэл, зөвлөмж өглөө.