Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу
хэлмэгдэгч Н.Монцайн хүүхэд иргэн Д.Шийтэр, хэлмэгдэгч Ш.Цэрэн-Очирын хүүхэд иргэн Х.Буянхишиг, хэлмэгдэгч Д.Чимбээн хүүхэд иргэн
Ч.Содовцэрэн, хэлмэгдэгч С.Лувсан-Ёндонгийн хүүхэд иргэн Д.Сүхбаатар нар хуульд заасан материал бүрдүүлбэр ханган анхан шатны шүүхээр 80 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэнийг мөн хэлмэгдэгч Ж.Цэрэндондогийн хүүхэд иргэн Ц.Хадбаатар, Хэлмэгдэгч н.Зэвэгийн хүүхэд иргэн З.Долгорсүрэн
нар хуульд заасан материал бүрдүүлбэр
ханган анхан шатны шүүхээр 40 сая төгрөг олгохоор шийдвэрлэснийг Цагаатгах ажлыг удирдан зохион
байгуулах аймгийн салбар комиссын дарга Ц.Энхбат өнөөдөр шилжүүлэн өгч, батламжийг гардууллаа.
Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт
өөрчлөлт орсноор нөхөх олговор нэхэмжлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын
31-ний өдөр хүртэл сунгаж, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах
ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон
үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй
хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40
сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдсэн.
ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН
БАЙГУУЛАХ
ТӨВ АЙМГИЙН САЛБАР КОМИСС