Монголын Нутгийн Удирдлагын Холбооноос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албыг чадавхижуулах, үйл ажиллагааг нь чанаржуулах, олон нийтийн оролцоог өрнүүлсэн санал санаачлагыг идэвхижүүлэх зорилгоор 21 аймгийн 330 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг 2020 оны 1-р сарын 16-аас 2-р сарын 14-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд манай аймгийн 27 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нар 1-р сарын 23-24-ны өдрүүдэд тус сургалтанд хамрагдаж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албыг чадавхжуулах нь сэдэвт сургалтаар:-
1."Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх асуудал, ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн үлгэрчилсэн дүрэм түүнийг баталж хэрэгжүүлэх арга зам"
2.Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг
3.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэх үзэл санаа
4.Төрийн албан хэрэг хөтлөлт
5.Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх арга, нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг
6.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ИТХ-ын байгууллагын үүрэг
7.УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хуулийн шинэчлэл, нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг зэрэг сэдвүүдээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар, Хууль зүй дотоод Хэргийн яам, Монголын Нутгийн Удирдлагын Холбоо, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл, Сонгуулийн Ерөнхий Хорооны холбогдох албан тушаалтан, референтүүд сургалт хийж байна.