ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“АСУУДЛАА ХЭЛЭЛЦЬЕ, ШИЙДЬЕ” ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

2020-01-23

Заамар сумын ИТХ, ЗДТГазраас 01 дүгээр сарын 18-ны өдөр “АСУУДЛАА ХЭЛЭЛЦЬЕ, ШИЙДЬЕ” сэдэвт илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгуулсан байна. Уг уралдааныг хүний хөгжил, хууль эрх зүй, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засаг зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд 24 илтгэгчдээс нийт 40 гаруй санал, санаачлага гарчээ. Илтгэлийн уралдааны тэргүүн байрт “Иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулж, амьдралын түвшинг дээшлүүлэх боломж” сэдвээр II багийн иргэн, илтгэгч Ц.Шинэдолгор шалгарч 700 000 төгрөг, Хоёрдугаар байрт “Эдийн засаг, бизнес хөгжил, шинэ технологи, инноваци” сэдвээр IV багийн иргэн, илтгэгч С.Амгаланбаатар шалгарч 500 000 төгрөг, Гуравдугаар байрт “Хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь” сэдвээр I багийн иргэн илтгэгч Б.Шалсмаа шалгарч 300 000 төгрөг өргөмжлөл, медалиар шагнагдсан байна. Тусгай байр “Малын хулгайн гэмт хэрэгтэй GPS төхөөрөмж ашиглан бууруулах нь” сэдвээр IV багийн иргэн, илтгэгч Э.Үүрийнгэгээ шалгарч 150 000 төгрөгөөр шагнагдсан бөгөөд илтгэлээ танилцуулсан бүх илтгэгч нарт шүүгчдийн зүгээстус бүр 30,000 төгрөгөөр урамшуулжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%