Аймгийн ИТХ-ын 2019 оны 14 дүгээр хуралдааны 03 дугаар тогтоолоор аймгийн хэмжээнд 2020 оныг
"Хүртээмжтэй чанартай, төрийн үйлчилгээний жил" болгон зарласан
бөгөөд урианы жилийн нээлтийн үйл ажиллагаа 2020 оны 01-р сарын 30-ны өдөр
зохион байгуулагдана.
2020 оныг “Хүртээмжтэй,
чанартай төрийн үйлчилгээ” урианы жилийн хүрээнд иргэд рүү чиглэсэн төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор
аймгийн Засаг дарга Ж.Батжаргалаас хэлтэс, агентлагийн дарга нарт дараах үүрэг чиглэлийг өгсөн байна.
Үүнд:
– Цахим засаглалыг хөгжүүлэх, ХУР системыг бүх сумдад
нэвтрүүлэх, чанарын менежмент ISO 9001:2015 стандартыг сум, баг, агентлагуудад
нэвтрүүлж ажиллах, – Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ажлын бүтээмж, мэдлэг,
ур чадварыг нэмэгдүүлэх,
– 2020 оны ажлын төлөвлөгөө, үндсэн чиглэлд тусгагдсан ажлыг
эзэнжүүлж, гүйцэтгэлийн гэрээнд заавал тусгаж ажиллах,
– 2020 оны төсөв батлагдсантай холбогдуулан төсвийн хуваарийг
зөв зохион байгуулж, сахилга хариуцлагатай ажиллах,
Төсвийн орлого бүрдүүлэлтийг оны эхнээс тухай бүрт нь
биелүүлэх,
– Улс, аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн
байгуулалт, худалдан авах ажиллагааны тендерийн зураг төсөв, техникийн
нөхцөлийг цагаан сараас өмнө бүрдүүлэх, тендерийн үйл ажиллагааг Дөрөвдүгээр
сарын 1-ний өдрөөс өмнө зохион байгуулах,
– Нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Урианы жилийн нээлт, сум,
агентлагийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулах, нэгдсэн сургалт зохион
байгуулах тул бэлтгэлийг хангаж ажиллах,
– Нийгмийн салбарт гарч байгаа ажлын байрны сул орон тоог
нөхөж, ажлын байрыг эзэнжүүлэх,
– Төрийн албан хаагчийн шалгалтад орж байгаа боловсон хүчний
бэлтгэлийг хангуулж, ажлын байрыг нөхөж ажиллах,
– Төрийн албанд орж байгаа залуу боловсон хүчнийг чадавхжуулах,
гадаад хэлний боловсролыг нэмэгдүүлэх, аймгаас тодорхой хэмжээний гадаад хэлний
бодлого, хөтөлбөр гаргаж төрийн албан хаагчдыг гадаад улсад мэргэшүүлэх ажлыг
эрчимжүүлэх зэргийг үүрэг болголоо.
Төгсгөлд нь аливаа ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ хуулийн
хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй, чин сэтгэлээс хандаж, хариуцлага, ёс зүйг
чанд сахиж иргэдийн сэтгэл ханамжийг хангаж, үр дүнд хүргэхэд онцгойлон анхаарч
ажиллахыг үүрэг болголоо.