Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Шинэ Үндсэн Хууль батлагдсаны 28 жилийн ойн
өдрийг тохиолдуулан “Үндсэн хууль Монголын ард түмний үнэт зүйл мөн” сэдэвт эссэ
бичлэгийн уралдаан, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэстэй
хамтран 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Шинэ Үндсэн хууль батлалцахад Төв
аймгаас сонгогдсон Ардын Их Хурлын депутатуудтай “Өнөө цаг” сэдэвт уулзалт
ярилцлага, төрийн албан хаагч, иргэдийн дунд “Үндсэн хууль”-ийн талаар танин
мэдэхүйн АХА тэмцээн болон улс, аймгийн цолтой бөхчүүдийн “Манлайн баясгалан” бөхийн
барилдаануудыг тус тус зохион байгуулж явууллаа.
Төв аймгийн ерөнхий боловсролын
сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Үндсэн хууль Монголын ард түмний
үнэт зүйл мөн” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж, эссэ бичлэгийн
уралдаанд нийт 32 хүүхэд эссэ ирүүлснээс эхний 3 байранд:-
1.Төв аймгийн
Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сантехникийн 2а ангийн
сурагч Б.Ганпүрэв
2. Төв аймгийн Зуунмод
сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Ариунзаяа
3. Төв аймгийн Заамар
сумын 2 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Э.Оюундарь нар тус тус шалгарч
өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж,
аймгийн төвийн төрийн захиргааны 1, 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн
байгууллагуудын алба хаагчдын дунд монгол ёс заншлын шагайн наадгай 3 төрөл,
спортын 3 төрлийн тэмцээнийг зохион байгуулж явуусан бөгөөд тус тэмцээний
нийлбэр дүнгээр аймгийн ИТХ, Нийгмийн бодлогын хэлтсийн баг тамирчид тэргүүлж
цомоо гардсан юм.
Улс, аймгийн цолтой
бөхчүүдийн “Манлайн баясгалан” үндэсний бөхийн тэмцээнийг аймгийн Бөхийн
өргөөнд 2020.01.13-ны өдөр Жаргалант, Лүн сумдтай хамтран амжилттай зохион
байгуулж тус тэмцээнд аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, Улсын харцага
Ө.Даваабаатар үзүүрлэлээ.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА