ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН 2019 ОНЫ ТАЙЛАН

2020-01-14

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН

2019 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН


   Хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрүүдийг танилцуулбал:

-   Бодлогын чанартай хөтөлбөр, төлөвлөгөө, журмуудын талаар:

“Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт бичил уурхайн үйл ажиллагаанд баримтлах бодлогын баримт бичиг”, “Сонгодог урлаг-3” дэд хөтөлбөр, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих” дэд хөтөлбөр, “Орлогод нийцсэн орон сууц” дэд хөтөлбөр, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам, Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн ажлын төлөвлөгөө, Сэврэй, Мандал-Овоо, Цогт-Овоо сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Даланзадгад сумын төвийн хэсгийн 150 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах, Тавантолгой уурхайн шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах, Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн шинэ суурьшлийн бүсийн тухай, Гурвантэс сумын Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа байгуулах, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулах, Таримал ойн сангийн талбайг гэрээгээр эзэмшүүлэх, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хөнгөлөх эсэх, орон нутгийн автозам ашиглалтын асуудлын тухай, 2019-2020 оны “Шинэ баг төсөл”-ийн уралдааны болзол батлах, 2020 оныг “Өрх, гэр бүлийн хөгжлийн жил болгон зарлах” зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   

 

-   Орон нутгийн өмчтэй холбоотой асуудлын талаар: 

 

Өмчийн харилцаатай холбоотой хөрөнгө шилжүүлэх, актлах, дуудлага худалдаанд оруулах зэрэг 64 тогтоол баталж, нийт 3,6 тэр бум төгрөгийн хөрөнгийн асуудал шийдвэрлэсэн байна. Үүнд: 250 сая төгрөгийн хөрөнгө балансаас балансад шилжүүлж, 1,3 тэр бум төгрөгийн хөрөнгө данснаас хасч, 270,9 сая төгрөгийн хөрөнгө худалдан, 45 сая төгрөгийн хөрөнгийг хувьчилж худалдахаар, 1.6 тэр бум төгрөгийн хөрөнгийг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэхээр шийдвэрлэлээ.     

Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын 2018 оны санхүүгийн жилийн эцсийн тайлангийн нэгтгэлээр эргэлтийн хөрөнгө 157 тэр бум, эргэлтийн бус хөрөнгө 469 тэр бум, нийт хөрөнгийн дүнг 626 тэр бум төгрөгөөр баталлаа.

Мөн “Буянт хотхон” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өмчийн хэлбэрийг улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг батлах, “Орлогод нийцсэн орон сууц” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Өмнөговь Гурван сайхан-Орон сууцны корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулан, дүрмийг батлах, гүйцэтгэх захирлыг томилох санал хүргүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

-   Тайлан, мэдээлэл сонсч үүрэг чиглэл өгсөн талаар:

Сум дундын ойн ангийн үйл ажиллагааны тайлан, иргэний зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Хөгжил хөрөнгө оруулалтын газрын тайлан, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, 2018 оны газрын нэгдмэл сангийн тайлан, Жендерийн эрх тэгш байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх тайлан, Гашуун сухайт, Шивээ хүрэн хилийн боомтын чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангаагүй аж ахуйн нэгж байгууллагуудын эрхийг түдгэлзүүлэх талаарх 2018 оны 183 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, “Хайлаасны баяр-2019” арга хэмжээний тайлан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс батлагдсан хөтөлбөр, дэд хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн явц, тайлан мэдээлэл, сумдын орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хийгдсэн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлан, Орон нутгийн төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, санал боловсруулах ажлын хэсгийн тайлан, Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлэх ажлын талаар Тавантолгой ХК-аас цаг үеийн мэдээлэл, Улаанбаатар-Өмнөговь чиглэлийн авто зам дээр гарч буй осол аваарын талаар цагдаагийн газрын мэдээлэл, 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарласантай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл, Өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээлэл зэргийг хэлэлцэн аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлаг, албан байгууллагад чиглэл хүргүүлэн ажиллалаа.  

 

-   Бусад хэлэлцсэн асуудлын талаар:

Шинэ баг төслийн 2018 оны шилдэг баг, хамт олныг шалгаруулах, Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн нэрсийн жагсаалт батлах, сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрөл олгох, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх, төрийн дээд шагналд тодорхойлж, аймгийн шагналаар шагнах, Даланзадгад сумын ЕБ-ын 5 дугаар бүрэн дунд сургуулийг Монгол улсын ардын багш, физикийн ухааны доктор, профессор Оролжавын Отгонсүрэнгийн нэрэмжит болгох, Мандал-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Даваасүрэнгийн Жижээгийн нэрэмжит болгох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   

Мөн орон нутгийн хөгжилд төр, иргэний нийгмийн байгууллага, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах үүрэг бүхий аймгийн “Тогтвортой хөгжил-түншлэл” зөвлөлийг ИТХ-ын дэргэд байгуулах, Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг, “Говь шанхын Хурд-6” говийн бүсийн уралдаан зохион байгуулах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийг байгуулан ажиллалаа.

Дээрх хэлэлцсэн асуудлын 19 хувийг  нийгэм, 15 хувийг эдийн засаг, орон нутгийн өмч, 18 хувийг дэд бүтэц, 14 хувийг хөдөө аж ахуй, байгаль орчин, 13 хувийг шагнал урамшуулал, 21 хувийг бусад асуудал эзэлж байна.

 

Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт, дүн шинжилгээ хийж ажиллалаа. 

Аймгийн ИТХ-аас 2002 оноос хойш батлагдсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тооцож үзэхэд хүчинтэй хэрэгжиж, хяналтад байгаа 23 төрлийн нийт 309 тогтоол байгаагаас жил бүр хэрэгжилтийг нь тооцох шаардлагатай 170 тогтоол байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс 2019 оны 3 дугаар улирлын байдлаар Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн 182 тогтоолын 209 заалтын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж Тэргүүлэгчдэд тайлагнасан.

Дээрх тогтоолуудад хяналт шинжилгээ хийхэд холбогдох шийдвэр гарч, тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарч байгаа 90-100 хувь буюу “Бүрэн хэрэгжсэн” 106 тогтоол, тавьсан зорилтдоо бүрэн хүрч чадаагүй боловч төсөв санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, гол үр дүн нь гарч байгаа 70 хувийн хэрэгжилттэй “Хэрэгжих шатанд” байгаа 55 тогтоол, цаг хугацааны хувьд цаашид хэрэгжүүлэх шаардлагагүй болсон 1 тогтоол, тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан, зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй 30 хувийн хэрэгжилттэй “Хэрэгжит хангалтгүй” буюу “Хэрэгжилт удааширсан” 8 тогтоол, хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй 13 тогтоол байна. Хэрэгжилт хангалтгүй, удаашралтай тогтоолуудын хэрэгжилтэд анхаарч, цаг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлж тайлагнахыг холбогдох хэлтсийн дарга нарт зөвлөсөн байна.

Түүнчлэн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагын дагуу баталж, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэжмээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчлэхээр хуульчилсан.

Тус хуулийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан хэрэгжүүлж байгаа нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаас ойрын хугацаанд Хууль зүйн яаманд хүргүүлж, улсын нэгдсэн санд бүртүүлэх шаардлагатай 9 тогтоол, холбогдох хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тусгайлсан эрх олгогдоогүй тул хүчингүй болгох 2 тогтоол байгаа тул нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актыг хуулийн шаардлагад нийцүүлж батлахыг шийдвэр боловсруулж байгаа байгууллага албан тушаалтан болон хэлэлцэн баталж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхаарч ажиллах нь зүйтэй байна.    

 

Зохион байгуулсан үйл ажиллагааны талаар:

Алтан ургийн Батмөнх даян хааны мэндэлсний 555 жилийн ойг Ардын хувьсгалын 98 жил, Өмнөговь аймаг үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойтой хамтатган тэмдэглэж, Батмөнх даян хааны түүхэн гавьяаг олон нийтэд сурталчлах, ирээдүй хойчдоо эх оронч үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор “Батмөнх даян цэцэн хаан” сэдэвт боловсрол танин мэдэхүйн сургалт, номын хэлэлцүүлэг, лекц, танин мэдэхүйн арга хэмжээ болон “Батмөнх даян цэцэн хаан-Эрдэм шинжилгээ, судалгаа” сэдэвт бага хурлыг зохион байгуулж, "Алтан ургийн хаадууд", "Монголын Их хаад, хатад" гэрэл зургийн үзэсгэлэнг иргэдийн хүртээл болголоо.   

Түүхийн арвин баялаг, дуртгал, соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд оюуны томоохон хөрөнгө оруулалт хийж буй ахмад багш Лханаагийн Мажааг аймгийн дээд шагнал "БАТМӨНХ ДАЯН ХААН"-ны нэрэмжит шагналаар шагналаа.

 

Хамтын хэрэгцээнд тулгуурлан амьдарч, ажиллах орчноо сайжруулах, хууль тогтоомжид харшлахаас бусдаар нийгмийн болон өөрийн сайн сайхны  төлөөх бүхий л төрлөөр нэгдсэн хүмүүсийн үйл ажиллагааг дэмжих идэвхжүүлэх иргэдийг татан оролцуулах, хамтач сэтгэлгээг бий болгох зорилготой Өмнөговь аймгийн хэмжээнд Шинэ баг төслийг 2018, 2019 онд хэрэгжүүлж, шилдэг гэр хороолол, шилдэг орон сууц, шилдэг ашгийн бус баг хамт олныг шалгаруулан урамшууллаа.   

 

Аймгийн ИТХ-аас иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд аймгийнхаа хүүхэд, гэр бүлийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх талаар уул уурхайн компаниудад албан шаардлага болон хүсэлтийг хүргүүлж ажиллалаа. Тухайлбал уул уурхайн компаниудын нийт ажилчдын 50-иас доошгүй хувьд Өмнөговь аймгийн харъяат иргэдийг ажиллуулах, мөн ажилчдын амралтын хуваарийг 14/14 болгох хүсэлтийг уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүргүүллээ. Энэ нь гэр бүлийн тогтвортой байдал, үр хүүхдийн сурлага хүмүүжилд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

 

Иргэдийг тэнцвэртэй, үнэн зөв мэдээллээр ханган, шийдвэр гаргах түвшний иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн иргэний танхимаар “Байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагуудын нэгдсэн уулзалт, арга хэмжээ”, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх”, “Иргэд олон нийтэд санхүүгийн боловсрол олгох”, “Авлигын эсрэг хууль болон авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай”, “Иргэд олон нийтийн харилцаа хандлагыг өөрчлөх, гэр бүлийн гишүүдэд хандсан” сургалтуудыг зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг санал асуулгад нийт 1800 орчим иргэд оролцож, саналаа УИХ-ын гишүүдэд хүргүүллээ.

 

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлж, хөгжүүлэхэд сургалт, сурталчилгаа, харилцан туршлага солилцох ажил чухал үүрэгтэй. Иймд аймаг, сумдын Хурлын байгууллагын ажилтнуудыг бусад аймаг сумдын ажилтай танилцуулан, туршлага судлуулах, шинэ мэдээ, мэдээллээр хангах, сургалтанд хамруулахад анхаарч, сумдын ИТХ-ын ажлын тайлан, хуралдааны материалд арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

 

Улсын Их Хурлын гишүүд, аймгийн ИТХ-ын дэмжлэгээр сумдын Хурлын дарга нарыг Тайланд, Москва, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг ӨМӨЗО-ны Баяннуур, Хөх хотод туршлага судлууллаа.  

Мөн төвийн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны уулзалт Дорноговь, Дархан аймгуудад зохион байгуулагдаж, ажлын туршлага солилцохоос гадна үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал боловсруулан нэгтгэж УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэг болон Нутгийн удирдлагын холбоонд хүргүүллээ.

 

Монгол улсын шинэ үндсэн хуулийн 27 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын даргын нэрэмжит шатрын тэмцээн, аймгийн ИТХ-ын нэрэмжит бөхийн барилдаан, төрийн албан хаагчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зэрэг арга хэмжээг уламжлалын дагуу зохион байгууллаа.

Мөн Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг түүний төрсөн нутаг Манлай суманд зохион байгуулахад дэмжиж ажилласан Манлай сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон, уул уурхайн компаниуд талархал илэрхийлье.  

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Биеийн тамир, спортын газар хамтран Баяндалай сумын уугуул, хөнгөн атлетикийн спортын мастер, дэлхийн рекордч, Ц.Раднаагийн нэрэмжит “Ахмад мастер”-уудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 4 төрлөөр зохион байгуулж, нийт 167 тамирчин, 14 байгууллага орцлоо.
Тэмцээний нийлбэр дүнгээрээ Өмнөговь аймаг 8 дахь жилдээ тэргүүллээ.

Мөн Өмнөговь аймгийн харъяат урлагийн авъяастан, зураач урчуудын ИХ УНДАРГА хамтарсан тоглолт, үзэсгэлэнд аймгийн ИТХ-аас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, ахмад мастеруудын дэлхийн аварга Ц.Раднааг аймгийн “Хүндэт тэмдгээр шагнаж, хүндэтгэл үзүүллээ.

 

2019 оныг Соёлыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор хүүхэд багачуудад ёс заншил, өв уламжлалаа танин мэдүүлэх, хайрлах, хамгаалах соён гэгээрүүлэх зорилготой хийгдэж буй "БУМБАРДАЙ" танин мэдэхүйн 3 цуврал номыг аймгийн бүх сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлээ. 

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачлагаар аймгийнхаа  Буянт хотхон хүүхдийн зусланг ОХУ-ын олон улсын АРТЕК зуслантай хамтран ажиллах харилцаа холбоо тогтоож, харилцан туршлага судлах боломжийн нээлээ.

Хүүхдийн өөрөө удирдах байгууллагыг дэмжих, бодлого гаргах түвшинд хүүхдийн оролцоо, дуу хоолойг хүргэх зорилготой аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Мини парламент уламжлалын дагуу 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Мини парламентын хурлаар "Хүүхдийн оролцооны байгууллагуудын гишүүдийн санал бодлыг сонсох, тэднийг чадавхижуулах, бодитой ажил төлөвлөж хэрэгжүүлэх, орон нутаг болон үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, хүүхдийн оролцооны системийн талаар мэдлэг олгох" сургалтыг зохион байгууллаа. Түүнчлэн тус хуралдаанаар Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрх, Хүүхэд хөгжил, Хүүхдийн оролцоо сэдвүүдээр бүлгийн хэлэлцүүлэг хийж хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг аймгийн ИТХ-ын даргаар дамжуулан холбогдох байгууллага, албан тушаалтнуудад уламжлан ажил хэрэг болголоо.

 

Төрийн дээд шагналд 230 иргэний материалыг бүрдүүлэн Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 7, цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, алтан гадас одонгоор 57, хөдөлмөрийн хүндэт медалиар 31, цэргийн хүндэт медалиар 1, “найрамдал медаль”-аар 2, нийт 99 иргэн шагнагдаж, “Эхийн алдар-1, 2дугаар одонгоор 194 эх шагнагдлаа.

Аймгийн дээд шагнал “Батмөнх даян хааны нэрэмжит шагналаар” 1, “Хүндэт иргэн”-ээр 1, “Хүндэт тэмдэг”-ээр 9, аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух”-аар 63, “Хүндэт өргөмжлөл”-өөр 91 иргэн шагнагдсан байна. 

 

Бусад ажлын талаар:

 

Аймгийн ИТХ-ын үйл ажиллагаатай салшгүй холбоотой нэг ажил бол Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар зөвлөлийн ажил билээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгуулах, цагаатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор нөхөн олговор авахаар материал бүрдүүлэн хөөцөлдөж байгаа 7 иргэний нөхөх олговор авах шүүхийн шийдвэр гарсан тул холбогдох материалыг Улсын комисст хүргүүлэн ажиллаж 2 хүн 80 сая төгрөг, 2 хүн 40 сая төгрөг, 1 хүн нэг сая төгрөгийн нөхөх олговороо аваад байна. Улсын хэмжээнд нөхөх олговорыг насны эрэмбээр өгч байгаа тул иргэдэд цаг хугацааны хувьд хүлээлт үүсээд байгаа юм.

Мөн Улс төрийн хилс хэрэгт Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх 82 жилийн ойн хүрээнд ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлж ажилласан бөгөөд Даланзадгад сумын иргэд, олон нийтээс гарсан санал санаачлагыг үндэслэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх цогцолбор байгуулах ажлыг судлах ажлын хэсгийг Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

 

Аймгийн ИТХ-ын даргын тэргүүлэн ажилладаг гол асуудлын нэг нь Гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажил мөн.

Аймгийн ГХУСАЗСЗ нь 2019 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Архидан согтуурахтай тэмцэх, Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, Хууль сурталчлах сургалт, зөвлөгөөн, нээлттэй өдөрлөг, тэмцээн, уралдаан, хяналт шалгалт гэх мэт чиглэлийн хүрээнд 51 ажил, арга хэмжээг төлөвлөн ажиллаа. Үүнд:

Даланзадгад сумын хэмжээнд архи хэтрүүлэн хэрэглэдэг, архины хамаарал бүхий иргэдийн дунд архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах нөлөөллийн арга хэмжээ, архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт явуулж, "Архи бидний сонголт биш" аян зохион байгуулж, архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зам тээврийн осол, зөрчил их гардаг уул уурхайн ачаа тээврийн бүс нутгийн иргэд, жолооч нарт "Уучлал ба хариуцлага" лекцийг уншууллаа.  

“Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” ажлын хүрээнд хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн, Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ, Даланзадгад суманд “Аюулгүй орчин-Иргэдийн оролцоо” камержуулалтын болзолт уралдаан, “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд туслалцаа үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулах, Даланзадгад сумын иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Аюулгүй байдлын төлөө хамтдаа” гялгар уутнаас татгалзъя арга хэмжээ зэргийг зохион байгууллаа.

 

 

Мөн аймгийн нийт сургууль цэцэрлэгүүдэд School police арга хэмжээний хүрээнд нэмэлтээр 56 хантааз, 64 дохиур модыг гардуулан өгч, Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Цахим орчин-Эерэг хандлага” сэдэвт уралдаан, зөв тусгал хүүхэд хамгааллын хөдөлгөөн, Нэг алдвал сургалт, “Өсвөрийн сэргийлэгч”-2019 дэвжээ тэмцээн, "Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээн зэргийг зохион байгууллаа.

 

Цаашдын зорилтын тухай

Орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын зэрэгцээ иргэдийн эрүүл мэнд, өрх гэр бүлийн хөгжлийг дэмжсэн бодлого үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжилтийг бүх шатны ИТХ, Төлөөлөгчид, Засаг дарга, түүний Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд анхаарч ажиллах нь зүйтэй байна. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%