ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭНЭ ОНЫ НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2020-01-10

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нэгдүгээр хуралдаан 2020 оны 1-р сарын 09-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.Үүнд:-
1. Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн хуралдааны хэлэлцэх асуудал, үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
2.Аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдааны тов тогтоож хэлэлцэх асуудал батлах тухай
3.Төв соёл хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
4.“Соёлын биет бус өвийг хамгаалах”, “Чулуун соёлын өвийг хамгаалах” аймгийн дэд хөтөлбөрүүдийг батлах тухай
5.Томуу, томуу төст өвчний талаарх мэдээлэл
7.Аймгийн 2019 оны газрын нэгдмэл сангийн тайланд дүгнэлт өгөх тухай
8.Алтанбулаг сумын хатуу хучилттай авто зам барьж буй аж ахуйн нэгжийн, уг замд зориулж хайраг олборлох зөвшөөрлийн тухай
9.Заамар сумын зарим газар нутгийг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авхуулах тухай зэрэг 8 асуудал хэлэлцэж 5 тогтоол батлан хуралдааны 2 тэмдэглэлээр үүрэг өгөв.
Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн томуу, томуу төст өвчний талаарх мэдээллийг хэлэлцээд энэ жил томуугийн B вирус дамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус давхар эргэлтэнд байгаа бөгөөд ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг өвөрмөц онцлогтойгоос гадна Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид нэмэгдэж болзошгүйг анхаарч аймгийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэлд даалган холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%