ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ТӨВ ЗӨГИЙ-2019” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН ШИЛДЭГ 9 ОЮУТАНД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2019-12-31

Төв аймгийн Засаг дарга, ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, “Төв аймгийн залуус” ТББ хамтран аймаг, орон нутгийнхаа ирээдүй болсон оюутан залуучуудын нийгмийн баталгааг хангах, сурах идэвхийг дээшлүүлэх, амжилттай суралцах тэмүүллийг бий болгох, эрдэм шинжилгээ, илтгэл мэдээлэл, урлаг, спорт, сурлагын амжилтуудыг дэмжих зорилгоор “Төв Зөгий” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зохион байгууллаа. “Төв Зөгий-2019” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад батламж гардуулах ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг болон шилдэг оюутнууд оролцсон юм. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 33 оюутан материалаа ирүүлснээс шилдэг 9 оюутныг шалгаруулж, тус бүр 1 сая төгрөгийн батламжийг гардууллаа.
1. О.Пагма /МУИС, Улс төр судлалын ангид суралцдаг, Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн “Girl power” клубийн тэргүүн, “Эко донор”, “Тултал хий” хөтөлбөрийн санаачлагч, хэрэгжүүлэгч, МУИС, Улс төр судлалын тэнхимийн Эрдэм шинжилгээний хуралд гуравдугаар байр, “Мини парламент”,“Залуу судлаагч”-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон/
2. Г.Ган-Эрдэнэ /Мандах Их сургууль, Програм хангамжийн ангид суралцдаг, “Энхрий эрдэнэ сан” сүрьеэгүй аянд манлайлан оролцсон, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх оюутны зөвлөлийн гишүүн, “Оюутан” цэрэгт явсан, Улсын техник технологийн тэмцээнд тэргүүн байр, “Самбо” бөхийн ААШТ-ний хүрэл медаль, “Жудо” бөхийн аААШТ-ийн мөнгө, хүрэл медаль/
3. Л.Мөнх-Оргил /ХУИС, Олон улсын харилцааны ангид суралцдаг, “Лантуун дохио” ТББ-ын гишүүн, Төв аймагт Япон хэлний дугуйланг хичээллүүлсэн, Монгол-Япон сурагч солилцоо хөтөлбөрт шалгарсан/
4. Ж.Сүхжаргалмаа /МУИС Хүрээлэн буй орчны инженерчлэлийн ангийн оюутан, УБ дахь Төв аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, Төв аймгийн залуус ТББ-ын идэвхтэн гишүүн, “Хайраа хуваалцъя” аяны идэвхтэй оролцогч, илтгэл, мэтгэлцээний тэмцээн уралдаанд амжилттай оролцож, Төв аймгийн оюутан, залуучуудын “3х3” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан/
5. Т.Оргил /МУБИС Нийгмийн ухааны багш, судлаачаар суралцдаг, Төв аймгийн залуус” ТББ-ын идэвхтэн гишүүн, Төв аймгийн “TUV+ Debate” хөтөлбөрийг санаачлагч, хэрэгжүүлэгч, “Шидэт гацуур” зөв үйлсийн аяныг санаачлагч, хэрэгжүүлэгч, Нийслэлийн шилдэг оюутан, Нийслэлийн аварга шалгаруулах илтгэл, парламентийн мэтгэлцээний тэргүүн байр, илтгэл, мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцсон/
6. Б.Намсрайцэрэн /ХААИС Газар зохион байгуулалтын ангийн оюутан, цусны донор/
7. Ж.Мөнхбат /ШУТИС, цахилгааны инженерээр суралцлаг, МУИС-ийн SevenUp клубийн гишүүн, “Оюутан цэрэг”, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх “Оюутны зөвлөл”-ийн Баян сумын төлөөлөл,“Гамшигаас хамгаалах иж бүрэн сургуулалтад” сургуулиа төлөөлөн оролцсон, Цахилгаан техник автоматжуулалт “Autocad” төрлөөр гутгаар байр, “Уул уурхай олборлох салбарын үйлдвэрийн ослын судалгаа” сэдвээр эрдэм шинжилгээний хуралд илтгэл танилцуулсан, захирлын нэрэмжит хуудсанд 3 улирал дарааллан бичигдсэн/
8. Н.Баярсайхан /Этүгэн Их сургуулийн уламжлалт анагаах ухааны ангийн оюутан, “Этүгэн энтрепренер” хөтөлбөрт гоо сайхны бүтээгдэхүүн санаачлан амжилттай оролцсон, уламжлалт анагаах ухааны эмийн ургамлыг органик гоо сайхны савангийн найрлагад оруулж судалсан,
9. А.Марал /МУИС Санхүү, МУИС-ийн SevenUp клубийн үүсгэн байгуулагч, тэргүүн, “Монголд Та хэрэгтэй” ТББ-ын менторшип хөтөлбөрт суралцсан, “Экспорт Монголиа-2019” үйл ажиллагааны зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн, “Бизнес кэйс челленж-2019” тусгай байр, Бизнесийн болон спорт, олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд сайн дурын ажилтнаар оролцсон/


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%