Төв аймгийн ЗДТГ, БТСГазраас 2019 оны “Спортын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа”-г 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд болон спортын салбарынхан оролцсон юм. Энэ онд Төв аймгийн спортын баг тамирчид амжилт арвин байж Монголын Хүүхдийн спортын VI их наадамд спортын 23 төрөлд 262 тамирчин оролцож, 21 алт, 11 мөнгө, 37 хүрэл, нийт 69 медаль хүртэж багийн дүнгээр улсын хэмжээнд Гуравдугаар байр, Монголын бүх ард түмний XV наадмын өвлийн спортын төрлүүдэд амжилттай оролцож Гуравдугаар байрыг эзэлж, тив дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаануудад оролцсон түүхэн амжилтуудын жил байв.
2019 ОНЫ “ШИЛДЭГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ”-ИАР:
1. Л.Хосбаяр захиралтай Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль
2. Л.Эрдэнэцэцэг захиралтай ХЦСургууль
3. Л.Идэр захиралтай Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль
2019 ОНЫ “ШИЛДЭГ СУМ”-ААР:
1. Жаргалант сум
2. Зуунмод сум
3. Эрдэнэсант сум
2019 ОНЫ “ШИЛДЭГ БИЕИЙН ТАМИРЫН БАГШ”-ААР:
1. Аръяагийн Басхүү /Заамар сумын Хоёрдугаар сургуулийн биеийн тамирын багш/
2019 ОНЫ “ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”-ААР:
1. Эрдэнэжавын Доржпүрэв /Баянчандмань сумын Чандмань оргил дэвжээний дасгалжуулагч/
2. Лувсандамбын Энхбаяр /БТСГазрын ахлах дасгалжуулагч/
2019 ОНЫ “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”-ААР:
3. Бадамраагийн Болдбаатар /Эрдэнэ сумын биеийн тамирын багш/
Монголын бүх ард түмний XV, Хүүхдийн спортын VI их наадам, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон дараах тамирчдыг “2019 оны шилдэг тамирчин”-аар алдаршуулсан юм. Үүнд:
– Заамар сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Ган-Эрдэнэ
– ХЦСургуулийн ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагч Н.Ариун-Эрдэнэ
– Зуунмод сумын IV сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Энхболд
– Зуунмод сумын IV сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Мөнх-Эрдэнэ
– Баянчандмань сумын ЕБС-ийн 7 дугаар ангийн сурагч Б.Сүхбат
– Баянчандмань сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Нямдэлгэр
– Эрдэнэ сумын ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ
– О.Одбилэг
– Эрдэнэ сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Г.Өсөхбаяр
– Жаргалант сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Хонгор
– Жаргалант сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Д.Урангоо
– ХЦСургуулийн 12 дугаар ангийн сурагчД.Төмөрчөдөр
– ХЦС-ийн 11 дүгээр ангийн сурагч А.Нарангэрэл
2019 оны “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар: Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, түргэн тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнийн алтан медаль, Турк улсад зохион байгуулагдсан “Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс хүрэл медаль хүртэж дэлхийн шатрын холбооны дэд мастерийн болзол хангасан амжилтаар Эрдэнэсант сумын 8 дугаар ангийн сурагч Г.Сүхбат тодорлоо.
2019 оны спортын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааны үеэр Швейцарь улсад болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож, “Лозанне-2020” залуучуудын өвлийн олимпод “Гүйлтийн цана”-ын төрөлд оролцох эрхээ авсан Жаргалант сумын тамирчин Б.Хонгор, Борнуур сумын тамирчин Д.Урангоо нарт аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, Аймгийн тугийг гардуулан өглөө.