ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТӨЛӨВШҮҮЛЭР ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажиллагааг Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамд хамтран орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэж өнөөдөр Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль, IV дүгээр сургуулийн дунд, ахлах ангийн хүүхдүүдэд сургалт хийлээ. Тус сургалтыг ЗДТГ-ын Цэргийн штаб, Боловсролын газар, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадтай хамтран зохион байгуулж байна. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлага бүхий Зэвсэгт хүчний 016 бригадын офицер, ахлагч нар явуулж байгаа бөгөөд Монгол Улсын болоод Монгол цэргийн түүх, дайчин уламжлалын хүрээнд эртний Монгол цэргийн түүхээс өнөө үеийн Монгол Улсын Зэвсэгт хүчний үүсэл, хөгжилт, энхийг дэмжих ажиллагаан дахь Зэвсэгт хүчний оролцоо, гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлын талаар түүхэн баримт, мэдээллүүдийг өгснөөрөө онцлог байв.