ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар хуралдаан хуралдлаа

2019-12-25

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар хуралдаан 12-р сарын 24-ний өдөр аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа.

Тус хуралдаанаар:-

1. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн 2019 онд хийсэн ажлын талаарх тайлангийн мэдээллийг хэлэлцээд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Зөвлөл нь 2019 оны 06 сар хүртэл 5 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж, аймгийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 7-р сарын 76 дугаар тогтоолоор 2 гишүүн томилогдож зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн байна. Тус зөвлөл нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа холбогдох хууль эрхийн акт, ИТХ-аас гаргасан заавар, журам  дүрмийг мөрдлөг болгон ажилласан бөгөөд зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 95.26 хувийн биелэлттэй хэрэгжсэн тул “Үр дүнтэй” гэж дүгнэв.

2. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн явцыг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

3. Газар тариалан хамгаалах тухай  журмын төслийг хэлэлцээд таримал ургамлыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах, "Тариалангийн тухай", "Газрын тухай",  Зөрчлийн тухай” хуулиудын заалтыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, малчид, тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож, энэ талаар малчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилгоор журмыг батлав.Тус журамд үр тариа, төмс, хүнсний ногоо, таримал тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ, олон наст ургамал, ногоон байгууламж, таримал хадлан, ойг нөхөн сэргээхээр тарьсан бут, сөөг зэрэг хүний үйл ажиллагаагаар тодорхой хөрөнгө зарцуулан тарьж ургуулсан ургамлуудыг таримал ургамалд хамруулахаар заасан байна.

4. Зуунмод Мах боловсруулах үйлдвэрийн удирдлагын гэрээний хэрэгжилт

5. Төв Чандмань ДЭХГ-ын үйл ажиллагааны мэдээллийг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

6. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт

7. 2020 онд ойн сангаас бэлтгэх модны хуваарь батлах тухай

8. Бичил уурхайн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай

9.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлтийн тухай

10.Төрийн дээд одон медальд уламжлах тухай хэлэлцээд Төв аймгийн эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хөгжилд авъяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил, үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн залуу хойч үеийг өөрийн арга туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 17 дугаар хуралдаанаар 10 асуудал хэлэлцэж 8 тогтоол батлан хуралдааны тэмдэглэлээр 2 үүрэг өгөв.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

 

 

 

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%