ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2019-12-23

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны сүүлчийн хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдөр зохион байгуулагдлаа. Уг хуралдаанаар аймгийн салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж шалгуур үзүүлэлт, зорилтот түвшингийн хүрээнд бүрэн хэрэгжүүлсэн тул “Бүрэн хэрэгжсэн” буюу 96.13 хувьтай Аүнэлгээтэй дүгнэлээ. Түүнчлэн уг хуралдаанаар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Болзолт уралдаанд ирүүлсэн материалуудыг хэлэлцэж, болзол журамд нийцүүлэн шалгарууллаа.
- “Гэмт хэрэг зөрчилгүй сургууль, цэцэрлэг, хамт олон” болзолт уралдаанд:
• Лүн сумын ЕБС
• Баян сумын “Дэлбээ” Цэцэрлэг
• Архуст сумын “Нарст” Цэцэрлэг
• Борнуур сумын “Эрдэнэхайрхан” ойн нөхөрлөл
• Аймгийн Ахмадын хороо
- “Архи хэрэглэдэггүй айл өрх, байгууллага” болзолт уралдаанд:
• Аргалант сумын Соёлын төв
• Баянцагаан сумын “Бүжин” цэцэрлэг
• Баянжаргалант сумын “Жаргалант” цэцэрлэг
• Баян сумын “Бамбар” цэцэрлэг
• Эрдэнэсант сумын “Бөмбөөлэй” цэцэрлэг
• Баяндэлгэр сумын иргэн Ц.Гүррагчаа
• Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн иргэн
• Н.Шагдарсүрэн
• Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн иргэн Б.Баярбэлэг
• Баянцагаан сумын 4 дүгээр багийн иргэн М.Өнөрболд
- “Тэргүүний мал хамгаалах Малчны бүлэг шалгаруулах” болзолт уралдаанд:
• Лүн сумын “Сонин хангай” Малчдын бүлэг
• Баяндэлгэр сумын “Галттай булнай” Малчдын бүлэг
• Эрдэнэсант сумын “Дулаан жалга” Малчдын бүлэг
• Аргалант сумын “Шар ямаат” Малчдын бүлэг
• Баян сумын “Цайдам” Малчдын бүлэг
- “Оны тэргүүний хуульч, эрх зүйч шалгаруулах” болзолт уралдаанд:
• Б.Жавхланбаяр Шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн
• И.Мөнхцэцэг Прокурорын газрын Хяналтын Прокурор
• Н.Нарантуяа Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч
• Б.Пүрэвжав Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ялын шийдвэр гүйцэтгэгч
• О.Гүнбилэгт Шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн ахлах шинжээч
• Д.Энхтүвшин Тагнуулын хэлтсийн ахлах ажилтан, Хошууч
• Ц.Эрдэнэчулуун Цээл сумын ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн нар тус тус шалгарлаа.
Мөн сумдын Гэмт хэргэээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдээс эхний 3 байрыг шалгаруулсан юм Үүнд: Тэргүүн байрт Баянхангай сумын ГХУСАЗСЗ, дэд байрт Жаргалант сумын ГХУСАЗСЗ, гутгаар байрт Лүн, Аргалант сумдын ГХУСАЗСЗ шалгарч, шагналын болзлыг хангалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%