ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ӨӨС 2019 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2019-12-19

     Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Дархан-Уул аймгийн иргэдийн амгалан тайван амьдрах орчинг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачлагатай ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага, иргэдийг жил бүр шагнан урамшуулдаг бөгөөд 2019 оны шилдгүүдийг  /2019.12.18/ тодруулж, шагнан урамшуулав.
     Шагналыг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, тус зөвлөлийн орлогч дарга С.Насанбат, Хууль эрхзүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Алтанхуяг  нар болон зөвлөлийн гишүүд ёслол төгөлдөр гардууллаа.
     Үүнд “Тэргүүний байгууллага”-аар Ерөнхий боловсролын 16 дугаар сургууль, Онцгой байдлын газар, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар, Тэргүүний “Хамтарсан багаар”-аар Ч.Цэрэннадмид ахлагчтай Дархан сумын 7 дугаар багийн “Хамтарсан баг”, Э.Цогзолмаа ахлагчтай Дархан сумын 14 дүгээр багийн “Хамтарсан баг”, Т.Ядамсүрэн ахлагчтай Дархан сумын 11 дүгээр багийн “Хамтарсан баг” шалгарлаа.
     Мөн  “Тэргүүний салбар зөвлөл”-өөр Ж.Балжинням даргатай Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл тодорч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
     Түүнчлэн хууль хүчний болон холбогдох байгууллагын 18 ажилтан, албан хаагчдыг шагнан урамшуулсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%