ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ХӨХӨӨ НАМЖИЛ” ДУУРИЙГ МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД ТАЙЗНАА АМИЛУУЛЛАА

2019-12-17

Морин хуур хөгжим үүссэн тухай ардын домгоос сэдэвлэсэн ард түмний авьяас билэг, аман зохиол, үлгэр туульс, ерөөл магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан алдарт “Хөхөө Намжил” дуурийн хөгжмийг Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдорж зохиож, Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар цомнолыг бичсэн байдаг. Тэгвэл энэхүү гайхамшигт дуурийг Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Төв аймгийн “Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид тайзнаа амилууллаа. Энэ онд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, МУ-ын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ой тохиож буй. Монголын хөгжмийн урлагийн түүхэнд тод мөр үлдээсэн хоёр аугаа эрхмийн 100 жилийн ойд Төв аймагчууд ихээхэн ач холбдогдол өгч байгаагийн нэг нь “Хөхөө Намжил” дуурь юм. Энэхүү дуурийг тайзнаа амилуулахад аймгийн Засаг даргаас 20 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн нь уран бүтээлчдэд ихээхэн дэмжлэг болсон талаар уран бүтээлийн багийнхан онцолж байсан бол “Монгол туургатан театр”-ын нийт уран бүтээлчдийн чадварыг илтгэсэн уг дуурийн тайз засал, жүжигчид, дуучид, бүжигчдийн ур чадвар гайхалтай байсныг үзэгчид хэлж байсан юм. Хүүхэд залуучуудад зориулсан “Хөхөө Намжил” үндэсний сонгодог бүтээлийн цомнолыг анх 1961 онд тайзнаа тавьж байсан бөгөөд 1998 онд сэргээн тавьж байсан түүхтэй аж.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%