Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг шатар сонирхогчдын 10 дахь удаагийн тэмцээнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Биеийн тамир спортын газар хамтран 12-р сарын 14-ны өдөр зохион байгуулж явууллаа.
УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион
байгуулагддаг Шатар сонирхогчдын анхан шатны тэмцээн нь 11-р сарын 27-оос 12-р сарын
03-ны өдрүүдэд 27 сумдад зохион байгуулагдсан бөгөөд тус анхан шатны тэмцээнээс
шалгарсан тамирчид дараагийн шат болох аймгийн аварга шалгаруулах тэмцээнд
өрсөлдсөн юм.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 15 сумын 26 тамирчид оролцож оюун ухаанаа
сорин өрсөлдөж аваргын эздээ тодрууллаа.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд:-
1-р байранд Ч.Батбаатар /Зуунмод сум/
2-р байранд П.Баасанжав /Борнуур сум/
3-р байранд Т.Даваадугар /Зуунмод сум/
Эмэгтэй төрөлд:-
1 дүгээр байранд Г.Тэмүүлэн /Баянчандмань сум/
2-р байранд В.Баярцэцэг /Угтаалцайдам сум/
3-р байранд Б.Шалсмаа /Заамар сум/ нар тус
тус шалгарлаа.
Амжилт гаргаж байр эзэлсэн тамирчдыг аймгийн ИТХ-ын дарга
Ц.Энхбат хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн өргөмжлөл, мөнгөн
шагналыг гардуулан өглөө.
Аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд 1-2-р байрт орсон эрэгтэй тамирчид, эмэгтэй тамирчдаас 1-р байрт шалгарсан тамирчид 2020 онд зохион байгуулагдах шатар сонирхогчдын “Улсын
аварга” шалгаруулах шатрын тэмцээнд Төв аймгаа төлөөлөн оролцох юм. Амжилт гаргасан тамирчдадаа цаашдын тэмцээнд
нь өндөр амжилтыг гаргахыг
хүсэн ерөөе.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
АЖЛЫН АЛБА