ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"Төлөөлөгчийн өдөр" арга хэмжээ Эрдэнэсант суманд зохион байгуулагдаж байна

2019-12-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04-р сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн өдрийг жил бүрийн 06, 12 дугаар сарын 2 дахь 7 хоногийн "Пүрэв" гаригт хийлгэж байхаар шийдвэрлэсэн.
 Эрдэнэсант сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Т.Мөнхзориг, төлөөлөгч Ц.Буманбуян нар тус тогтоолын дагуу "Төлөөлөгчийн өдөр" арга хэмжээг 12-р сарын 12-аас 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
"Төлөөлөгчийн өдөр"-өөр малчдад эрх зүйн мэдлэг олгох, малчдын бүлгийг чадавхижуулах нь сэдэвт сургалт нэвтрүүлэг, Мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах нь сэдвээр ард иргэд, малчдын дунд хэлэлцүүлэг явуулж санал асуулга авч ажиллаж байна.
12-р сарын 13-ны өдөр аймгийн Нийгмийн хамгааллын салбаруудын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ны арга хэмжээ, мөн аймгийн Цагдаагийн газрын Заамар суман дахь Цагдаагийн хэлтэс, Эрдэнэсант сумын Цагдаагийн хэсгийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээ тус тус зохион байгуулагдах юм.
Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Мөнхзориг, Ц.Буманбуян нар иргэдтэй уулзаж иргэдийн санал хүсэлтийг сонсох юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 83
2 / 2%
3 / 4%
52 / 63%
1 / 1%
25 / 30%