ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2019-12-11

     Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Дархан-Уул аймаг дахь “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл, Дархан сумын Засаг даргын тамгын газар, Улаан загалмайн хороотой хамтран 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн сургалтын танхимд Дархан сумын 15 дугаар багийн гэр хорооллын “ҮНСНИЙ САВГҮЙ” 50 өрхийн иргэдэд галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
     Дээрх ажлын хүрээнд Галын аюулгүй байдлын тухай хууль болон гэр байшингийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалт хийж Улаан загалмайн хорооноос ахуйн өргөн хэрэглээний бараа материал, ДЗМОУБ-ын Хүүхдийн төлөөх орон нутаг төслөөс өрх бүрт 1 ширхэг тагтай үнсний сав өгч гал гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх гарын авлага материалаар хангасан юм.
     Дархан сумын 15 дугаар багийн Засаг дарга А.Сайханбаяр хэлэхдээ өнөөдрийн үйл ажиллагаа бол гэр хороололд гал түймэр гарах эрсдэлийг бууруулсан бодитой арга хэмжээ боллоо гэж онцлон ярьсан юм.
     Дээрх үйл ажиллагааг зохион байгуулсанаар гэр хорооллын гал түймрийн эрсдэл бодитоор буурах бөгөөд иргэд галын аюулаас урьдчилан сэргийлэх дадал суралцаж байна гэж үзэж байна.
     Дэлхийн Зөн ОУБ-н Дархан-Уул аймаг дахь "Хүүхдийн төлөөх орон нутаг" төсөлтөй нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид "Бэлэн бай" аргачлал болон өсвөрийн аврагч бүлгэм, иргэдийг гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх зэргээр өргөн хүрээний хамтын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 120
3 / 3%
3 / 3%
75 / 63%
2 / 2%
37 / 31%