Төв аймгийн Угтаалцайдам сумын ЕБСургуулийн сурагчдыг таатай орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэн ариун цэврийн байгууламжийг тохижуулан ашиглалтад орууллаа. Уг ариун цэврийн байгууламжийг БСШУСЯамны захиалгаар нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Мобиком корпораци”, “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллага, НҮБ-ын “Хүүхдийн сан”-ийн 60 сая, “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн 30 сая төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулжээ. Төв аймгийн Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын сургууль нь 450 сурагчтай, 50 орчим багш, ажиллагсадтай, улсын тэргүүний сургууль юм. Ариун цэврийн байгууламжтай болсноор сурагчид хөрс, агаар дуслын замаар халдварлагддаг элдэв халдварт өвчнөөс найдвартай хамгаалагдаж, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бие засах боломжтой болж байна.