Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон хороодын ажлыг аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан
“Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, Хороодын үйл ажиллагааг дүгнэж,
урамшуулал олгох журам”-ын үзүүлэлтийн дагуу аймгийн ИТХ-ын Төлөөлөгч,
Тэргүүлэгчид, Хороод үйл ажиллагааны тайлангаа жил бүрийн 06 дугаар сарын 25-ны
дотор, 11 дүгээр сарын 20-ны дотор батлагдсан үзүүлэлтийн дагуу гаргаж аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанд ирүүлэхээр заасан
бөгөөд тус үзүүлэлтийн дагуу дүгнэсэн асуудлыг
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус-6 дугаар хуралдаанаар хэлэлцээд
2019 оны үйл ажиллагаагаараа бусад Төлөөлөгч, Тэргүүлэгч, Хороодоо манлайлан
ажилласан Хурлын Нутгийн удирдлага хууль, хяналт гадаад
харилцааны хороо, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Жаргалмаа, Төлөөлөгч Ц.Энхболд, С.Цагаанбаатар нарыг шалгаруулж "Ажил
дүгнэх тухай" тогтоолыг баталсан юм.
2019 оны ажлаараа Хурлын Нутгийн удирдлага хууль, хяналт гадаад
харилцааны хороо, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Жаргалмаа, Төлөөлөгч Ц.Энхболд, С.Цагаанбаатар
шалгарч
шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн шинэ жилийн арга
хэмжээн дээр аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат гардуулан өглөө.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаанаар аймгийн ИТХын
тайланд дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 онд аймгийн
эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого зорилтыг тодорхойлсон бодлогын баримт
бичгийн төсөл, хэрэгжилтийг иргэдийн оролцоотой тооцох хэлэлцүүлэг зохион
байгуулах, сонсох ажиллагаа явуулах, Хурлын шийвэрийн хэрэгжилтэнд хяналт
шинжилгээ хийж, сум байгууллагад ажиллан, мэдээлэл сурталчилгааны нээлттэй
байдлыг хангаж ажиллажээ. Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн
нийт асуудлын 60 гаруй хувь нь Хурлын бодлого шийдвэрийг шинээр болон шинэчлэн
батлах, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрх зүйн зарим зохицуулалтыг
боловсронгуй болгох эдийн засаг, төсөв санхүү, үйлдвэрлэл үйлчилгээ, орон
нутгийн өмч, байгаль орчин, хөдөө аж ахуй, нийгмийн салбарын тулгамдсан хийгээд
хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэжээ.
Хуралдаанаас баталсан
тогтоол, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтүүдийг хэлэлцүүлэхэд Хурлын
Ажлын албанаас уг асуудлуудад хяналт шинжилгээ хийж, статистик үзүүлэлтүүдтэй
харьцуулах аргаар 32 дүгнэлт оруулсны дээр хуралдаан бүрийн бэлтгэлийг
хангуулж, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн нийт асуудлын 70 хувьд
боловсруулалтын түвшинд нь ажилласнаар аймгийн ИТХ-ын 2019 оны үйл
ажиллагааны төлөвлөгөөний 7 багц зорилтын 35 арга хэмжээнд хийсэн хяналт
шинжилгээ үнэлгээний дүнгээрээ 91.87 хувьтай хэрэгжсэн бөгөөд аймгийн ИТХ,
Тэргүүлэгчдийн хуралдаанаас батлан гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг
тооцох, үнэлж дүгнэх ажлыг эрчимжүүлэх,
Хурлаас өгсөн үүрэг, чиглэл, санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар
төлөвлөгөө боловсруулан ажил хэрэг болгох, хэрэгжилтийг хуралдаанд танилцуулах,
Төлөөлөгчийн өдрийн болон үйл ажиллагааны зардлын тайлан
мэдээг цаг хугацаанд нь ирүүлэх шаардлагатай байна гэж үзэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал, Тэргүүлэгчдийн 2019 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний хэрэгжилт 97.60
хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 91.87 хувийн биелэлттэй байх тул аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, Хороод, Ажлын албаны үйл ажиллагааг “Бүрэн хэрэгжсэн” гэж дүгнэлээ.