Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс “Монгол улсын Хэмжил зүйн тухай” хуулийн 10-р зүйлийн 1,2-т заасан заалт, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хууль, түүнтэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан хууль эрхийн актуудыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад ашиглагдаж буй заавал баталгаажуулалтад хамрагдах хэмжих хэрэгслүүдийг улсын баталгаажуулалтад хамруулдаг. Энэ онд тус хэлтсийн хэмжил зүйн нэгдсэн лабораторийн хэмжих хэрэгсэл баталгаажуулах ажлын төлөвлөгөөний дагуу Эрдэнэсант, Лүн, Баянхангай, Аргалант, Сэргэлэн, Баян, Эрдэнэ, Заамар сумдад ажиллаж байгаа ШТС-ын хэмжих хэрэгслүүдэд ээлжит баталгаажуулалтыг хийжээ. Хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулсан байдал: Нийт 64 ш хэмжих хэрэгсэл баталгаажуулсан байна. Үүнд:
түгээгүүрийн хошуу – 55
сүмбэнметр – 8
мерник –1