ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДОЛООДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2019-12-04

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 92.1 хувийн ирцтэй хуралдав. 8 асуудал хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1.    Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлийг хуваарилах, аймгийн 2019 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай.

2.    Аймгийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

3.    Аймгийн эдийн засаг,нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2020 онд дэвшүүлсэн зорилт, орон нутгийн 2020 оны төсвийн тухай

4.    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2019 онд хийсэн ажлын тайлан

5.    Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

6.    Орон нутгийн өмчийн 2020 онд хувьчлах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт батлах тухай

7.    Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийг тоог батлах тухай

8.    Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны онд хийсэн ажлын тайлан, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг "Хангалттай" гэж олонхийн саналаар дүгнэж, ИТХ-ын долоодугаар хуралдаан өндөрлөлөө.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%