Булган аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит XIV хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эхэллээ. Тус хуралдаанд ИТХ-ын төлөөлөгчдийн 81,8 хувь оролцож байна.
Тус
хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны
ажлын тайлангийн тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн
чиглэлийн хэрэгжилт, 2020 оны зорилтын тухай, аймгийн Засаг даргын үйл
ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, аймгийн төсвийн
Ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсвийн төслийн тухай, хүн амын орлогын албан
татварын хэмжээг тогтоох тухай, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд эрх шилжүүлэх
тухай, аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт боловсруулах тухай асуудал хэлэлцэж
байна.