ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВД “ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” БУЛАН БАЙГУУЛЛАА

2019-12-03

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсруулах үндэсний хөтөлбөр”-ийг батласан бөгөөд энэхүү ажлыг аймагт зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Хууль зүй Дотоод хэргийн яам, Хууль зүйн Үндэсний хүрээлэнгээс аймгийн ЗДТГ, ХЭЗХэлтэстэй хамтран сум бүртээ иргэдэд эрхзүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл хүргэх чадвар бүхий эрх зүйн хөтөч нарыг бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтад Төв аймгийн 27 сумын 47 эрхзүйн хөтөч хамрагдсан бөгөөд өнөөдөр “Гэрчилгээ”-гээ гардан авсан юм. Мөн энэ үеэр аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвд иргэдэд зориулсан “Эрхзүйн хөтчийн булан”-г нээлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын ХЭЗХэлтсийн дарга Ц.Ариунбаяр, НҮХМОНХАлбаны дарга С.Цогбаяр, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны дарга А.Түвшинтулга болон 27 сумын эрхзүйн хөтөч нар оролцсон юм. Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн E-KHUTUCH.MN цахим хуудас нь иргэдийн эрх зүйн гол эх сурвалж, цахим гарын авлага болж ашиглагдах төдийгүй, нийт иргэдийн хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос авах цахим хөтөч болж ашиглагдах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%