ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-11-25

Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор сумын ГХУСАЗСЗ, Ерөнхий боловсролын 9-н жилийн сургуультай хамтран сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд "Ногоон гэрэл, цагаан шугам" тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Tэмцээнд нийт 10 анги оролцсоноос 1-2 дугаар ангийн 4 багаас Э.Oюунсайхан багштай 2а анги I байр, Ш.Байгалмаа багштай 1б анги II байр, 3-5 дугаар ангийн 6 ангиас Б.Оюунцэцэг багштай 3б анги I байр, Д.Чулуунбаяр багштай 4а анги II байр, Ц.Саранцэцэг багштай 5а анги III байр тус тус эзэллээ . Аймгийн ГХУСАЗСЗ, аймгийн Цагдаагийн газартай хамтран Дорноговь аймгийн хойд бүсийн EБС-уудын дунд “Ногоон гэрэл-“ Цагаан шугам” тэмцээнийг Айраг суманд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан ба манай сумын ШҮГЭЛ ХҮҮ баг амжилттай оролцож 3 дугаар байранд орлоо. Тэмцээнд амжилттай оролцсон сурагчид, сурагчидаа бэлтгэн оролцуулсан багш нар, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%