Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ аймгийн дээд,
хүндэт шагналыг дөрвөн тариаланчид олголоо. Аймгийн дээд шагнал Ардын
хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын
ахмад мэргэжилтэн Ц.Лхагвасүрэн, Сэлэнгэ сумын тариаланч Б.Самдандорж, аймгийн
хүндэт шагнал Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагналыг Дашинчилэн
сумын тариаланч Г.Зэвжид, Хутаг-Өндөр сумын тариаланч С.Болдбаатар нарт олгов.
Шагналыг атар газар эзэмшсэний ойн баярын хурал дээр гардууллаа.
Булган аймгийн газар тариалангийн “Нэгэн жарны түүх” илтгэлийг аймгийн
ХХААГ-ын дарга Ч.Амгалан тавьлаа. Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат мэндчилгээ
дэвшүүллээ.
Мөн баярын хурал дээр атар газар
эзэмшсэний 60 жилийн ойгоор төрийн дээд шагнал болон засгийн газар, аймгийн
шагнал хүртсэн тариаланчдад шагнал гардуулав.
Ойд зориулсан баярын концерт
тоглолоо.