ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2019 ОНЫ ЭХНИЙ 10 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2019-11-28

     Дархан сумын хэмжээнд 2019 оны эхний 10 сард 564 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,1 хувиар буурсан дүнтэй байна.
     Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг  18  болж 5 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 316 болж 2,9  хувиар, согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг 137 бүртгэгдэж 41,2 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Харин  хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4 бүртгэгдэж 69 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 20 бүртгэгдэж 31,03 хувиар, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 185 бүртгэгдэж 7,9 хувиар,  гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 120 бүртгэгдэж 18,9 хувиар тус тус буурсан дүнтэй байна.
     Дархан сумын 3, 5, 6, 7, 8, 10, 13, 14, 15, 16 дугаар багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан бөгөөд  1, 2, 4, 9, 11, 12, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.
 
     Дархан сумын хэмжээнд 2019 оны эхний эхний 10 сард нийт 2969 иргэн эрүүлжүүлэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,4 хувиар буурсан дүнтэй байгаа хэдий ч гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 51 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 1,2 дахин өссөн  нь дүнтэй байна.
     Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн өсөлтөд гудамж талбай болон гэр орон сууцанд архидан согтуурах явдал дорвитой буурахгүй байгаа нь нөлөөлж байгаа учраас гэр бүлийн хүчирхийллийн гол золиос нь хүүхдүүд, гэр бүлийн гишүүд болдгийг санаж, иргэдийг ухамсраараа архины хэрэглээгээ хязгаарлахыг уриалж байна.

ДАРХАН СУМЫН  ГХУСАЗСЗ                                                                                                                     


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%