– Жаран жилд нийт хураан авсан “Үр тарианы ургац”-аар Цээл сум, Жаргалан сум, Угтаалцайдам сумд шалгарсан бөгөөд Цээл сум үр тарианы үйлдвэрлэлийн 20,6%, Жаргалант 20,0%, Угтаалцайдам сум 14,4%-ийг буюу нийт 2,8 сая тонн үр тариа үйлдвэрлэсэн амжилт гаргажээ.
– Жаран жилд нийт хураан авсан “Төмсний ургац”-аар тэргүүлсэн Жаргалант сум, Борнуур сум, Сүмбэр сум шалгарсан бөгөөд Жаргалант сум нийт 628 мянган тонн буюу 34%, Борнуур сум 479,3 мянган тонн буюу 26%, Сүмбэр сум 208,2 мянган тонн буюу 11,3% төмсийг тус тус үйлдвэрлэсэн амжилт гаргажээ.
– Жаран жилд нийт хураан авсан “Хүнсний ногооны ургац”-аар Борнуур, Батсүмбэр, Жаргалант сум тэргүүлсэн бөгөөд Борнуур сум нийт 203,3 мянган тонн буюу 31%, Батсүмбэр сум 157,9 мянган тонн буюу 24%, Жаргалант сум 58,9 мянган тонн буюу 10% хүнсний ногоо тус тус үйлдвэрлэсэн амжилт гаргажээ.
– Жаран жилд нийт хураан авсан “Тэжээлийн ургамлын ургац”-аар Батсүмбэр сум, Борнуур сум, Аргалант сумд тэргүүлсэн бөгөөд Батсүмбэр сум нийт 457,1 мянган тонн буюу 18%, Борнуур сум 359,6 мянган тонн буюу 14 %, Аргалант сум 301 мянган тонн буюу 12% тэжээлийн ургамал тус тус үйлдвэрлэсэн амжилт гаргасан байна.
Манай аймаг улсын хэмжээний үр тарианы 22.9 хувь, төмсний 55.2 хувь, хүнсний ногооны 15.9 хувь, малын тэжээлийн 36.5 хувийг дангаараа үйлдвэрлэхийн зэрэгцээ 60 жилийн түүхэнд буюу 2019 онд 104,9 мянган тонн төмс үйлдвэрлэсэн амжилтаар улсдаа тэргүүллээ.

2019 онд үр тарианы хураан авсан нийт ургацаар Эрдэнэсант сум /үр тариа12472 га-д тариалж, 21078 тн/, төмсний нийт ургацаар Жаргалант сум /төмс 5660 га-д тариалж 73450 тн/, хүнсний ногооны нийт ургацаар Борнуур сум /хүнсний ногоо 365 га-д тариалж, 6028 тонн/,тэжээлийн ургамлын нийт ургацаар Баянчандмань /тэжээлийн ургамал 1650 га-д тариалж, 9900 тн/ сумд тус тус тэргүүлсэн амжилт гаргажээ. Энэ онд үр тарианы нэгжийн ургацаар Баянцогт, Борнуур, Угтаалцайдам, Сэргэлэн сумд тэргүүлсэн бөгөөд Баянцогт сум буудай 7000 га-аас 12395 тн буюу нэгжээс 18.5 центнер, Борнуур сум төмс 836 га-аас 14272 тн буюу нэгжээс 170 центнер, Угтаалцайдам сум хүнсний ногоо 74,7 га-аас 1743,2 тн буюу нэгжээс 233,4 центнер, Сэргэлэн сум тэжээлийн ургамал 206 га-аас 1493 тн буюу нэгжээс 72,5 центнер ургац тус тус хураан авсан амжилт гаргалаа.