Энэ үеэр газар тариалангийн салбарын хөгжилд бие сэтгэл, оюун бодлоо зориулж, өөрийн мэдлэг чадвараа хойч үедээ үлгэрлэж яваа Төв аймгийн Жаргалант сумын өндөр настан, гавьяат агрономич Г.Нэргүй, Сэргэлэн сумын харъяат, төмс хүнсний ногооны зөвлөх агрономич Т.Баярхүү нарт хүндэтгэл үзүүлсэн юм.
Төв аймаг улсынхаа газар тариалангийн гол бүс нутаг, ууган аймаг бөгөөд үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд тэргүүлж, хүн амын хүнсний хангамжид томоохон үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Үүний томоохон жишээ бол 1959 онд эхэлсэн Атрын гурван удаагийн аянд идэвхи зүтгэлтэй оролцож, нам төрөөс газар тариалангийн талаар дэвшүүлсэн зорилтыг хангаж ажиллаж байснаас тод харагдана. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр газар тариаланг хөгжүүлсэн анхны жил буюу 1960 онд манай аймаг үр тариа 61,6 мянган га талбайд тариалж 90967 тн ургац буюу улсын нийт хураан авсан ургацын 36,8 хувийг хураан авч атрын 1-р аяныг эхлүүлсэн түүхтэй. Атрын анхны аяны төгсгөл 1975 онд манай аймаг үр тариа 112.2 мянган га-д тариалж 175.7 мянган тонн, төмс 2002 га-д тариалж 25.3 мянган тонн, хүнсний ногоо 944 га-д тариалж 11.9 мянган тонн, малын тэжээл 16.4 мянган га-д тариалж 32.7 мянган тонн, ургац хурааж авсан байна. Манай аймгийн тариаланчид 1960-1975 онд буюу атрын анхны аяны ажлын үр дүнгээрээ үр тариа 1 сая 444.0 мянган тонн, төмс 200.5 мянган тонн, хүнсний ногоо 137.2 мянган тонн, малын тэжээл 463.4 мянган тонныг тус тус хураан авч нам төрөөс газар тариалангийн талаар дэвшүүлсэн зорилтыг хангажээ. Харин атрын II аяны 1983,1985,1986,1989 онууд манай аймгийн үр тарианы үйлдвэрлэл, ургацын оргил үе байсан юм.

1986 онд улаан буудай 139 мянган га-д тариалж 221 мянган тонн, 1985 онд малын тэжээл 234,8 мянган тонн, 1989 онд хүнсний ногоо 15,0 мянган тонн тус тус хураан авсан нь түүхэн хөгжлийн 60 жилийн хамгийн өндөр ургацтай, улсад тэргүүлж байсан он жилүүд байв. Атрын II аянд үр тариа- 2.914.8 мянган тонн, төмс- 887.0 мянган тонн, хүнсний ногоо- 302.8 мянган тонн, малын тэжээл- 1.996.1 мянган тонныг тус тус хураан авсан амжилтын эзэд болж байжээ. Атрын III аяны он жилүүдэд үр тариа 897.3 мянган тонн, төмс 761.1 мянган тонн, хүнсний ногоо 220.9 мянган тонн, малын тэжээл 230.4 мянган тонныг тус тус үйлдвэрлэж энэ хугацаанд үр тариа 5.256.1 мянган тонн, төмс 1сая 848.7 мянган тонн, хүнсний ногоо 660.8 мянган тонн, малын тэжээл 2 сая 689.9 мянган тонныг үйлдвэрлэж нийт дүнгээрээ 10.6 сая тн үр тариа, малын тэжээл, төмс, хүнсний ногоо үйлдвэрлэжээ. Монгол улсад Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойн жил буюу энэ онд 2019 онд манай аймгийн тариаланчид үр тариа 91.7 мянган тонн, төмс 105 мянган тонн, хүнсний ногоо 14.5 мянган тонн, малын тэжээл 46.3 мянган тонныг тус тус хураан авч улсын хэмжээний үр тарианы 22.9 хувь, төмсний 55.2 хувь, хүнсний ногооны 15.9 хувь, малын тэжээлийн 36.5 хувийг манай аймаг дангаараа үйлдвэрлэлээ. Мөн 2019 онд 105 мянган тонн төмс хураан авсан нь атрын 60 жилийн түүхэн дэх хамгийн өндөр ургацтай жил болж байна.