ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАЯНЧАНДМАНЬ СУМАНД НИЙГМИЙН САЛБАРЫН 11 БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2019-11-24

Төв аймгийн Баянчандмань сумын иргэдэд нийгмийн салбарын үйлчилгээг цогцоор нь хүргэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээг бий болгох зорилгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа 11 агентлаг, байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд иргэдэд нийгмийн салбарт баримталж байгаа бодлого хөтөлбөр, хүрсэн түвшинг танилцуулж, сэтгэл ханамжийн судалгаа авах, иргэд тэр дундаа зорилтот бүлгийн иргэдийг халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгт бүрэн хамруулах, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо, бие бялдрын түвшин тогтоох сорил авах, МСҮТ-ийн оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, Боловсрол, соёл, спортын талаар баримталж буй хууль, тогтоомж, дүрэм журам, цаг үеийн талаар болон нийгмийн халамжийн чиглэлээр шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулах, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй үй ажиллагааны талаар мэдлэг өгч, хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх юм. Мөн зорилтот бүлгийн өрхийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан иргэдэд бүлгийн сургалт зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн төсөлтэй танилцаж газар дээр нь шийдвэрлэх, аймгийн хэмжээнд ойрын таван жилд тэтгэвэрт гарах иргэдийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт зөвлөн тусалж, хянан шалгах, хувь хүний гар дээр хадгалагдаж буй соёлын биет өвийг худалдаалах сонирхолтой иргэдээс санал авах, бүртгэх, шаардлага хангасан эд зүйлийг худалдан авах санал оруулах, шинэ номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Нийгмийн салбарын байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр “Тэмбүүг устгая” аяны нээлтийг хийлээ. Өдөрлөгийн үйл ажиллагаа өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%